loader
Монголын “Zola&Bros circus acrobat academy”-ын  циркчид “Есөн өрлөг” бүтээлээрээ мөнгөн цом хүртлээ

Монголын “Zola&Bros circus acrobat academy”-ын циркчид “Есөн өрлөг” бүтээлээрээ мөнгөн цом хүртлээ

urug.mn image

Францын Гренобль хотод болсон олон улсын циркчдийн наадамд Монголын “Zola&Bros circus acrobat academy”-ын  циркчид оролцон, “Есөн өрлөг” бүтээлээрээ мөнгөн цом хүртлээ. Дөрвөн өдөр үргэлжилсэн тус тэмцээнд 15 орны 60 гаруй уран бүтээлчид оролцсон юм.

Өнөө жил 20 жилийн ойгоо тэмдэглэж буй “Гринобль-2022” тэмцээнд циркийн олон улсын наадмаас алт, мөнгөн цом хүртсэн, дэлхийн шилдэг циркчидийг урилгаар оролцуулдгаараа онцлог. Энэ удаагийн наадамд Вьетнам улсын сул утсан дээрх тэнцвэртэй үзүүлбэр түрүүлж, хүрэл цомыг Укрианы агаарын гимнастикчид хүртлээ.

“Есөн өрлөг” хамтлаг 2012 онд тус тэмцээнд түрүүлж, алтан цом хүртэж байсан. Ийнхүү 10 жилийн дараа дахин оролцож, хоёр дахь цомоо авлаа. Ингэснээр тус хамтлагийнхан 2010 оноос олон улсын циркийн наадмаас 13 дахь цомоо өргөлөө.

“Есөн өрлөг” бүтээлд 13 дугаар зууны үеийн Монголын байлдан дагуулал, Чингис хааны Есөн Өрлөг баатрын, баатарлаг дүрийг циркийн урлаг, Ардын бүжиг, үндэсний дуу хөгжим, хувцас загварыг хослуулж эх түүхээ сурталчлахыг продюсер Б.Золбаяр, уран бүтээл хариуцсан багш Б.Золбаясгалан нар зорьжээ.

Тус үзүүлбэр нь Европын үзэгчдийн анхаарлыг маш их татаж, цирк судлаач үзэгч олноос өндөр үнэлгээ авсан байна.

“Есөн өрлөг” бүтээл дээр Ерөнхий продюсер Б.Золбаяр, бүжиг дэглээч, МУГЖ А.Батхүү, хөгжмийн зохиолч, “Алтан ураг” хамтлагийн ахлагч Б.Эрдэнэбат, Хувцас дизайнер З.Амаржаргал, Менежер Veneta Stefanova, Ц.Солонго, Уран бүтээл хариуцсан багшаар Б.Золбаясгалан нар хамтран ажилласан байна.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Ц.Ганболд: Сайжруулсан шахмал түлш нөөцлөх агуулах, тээвэрлэлт, борлуулалтын цэгийн асуудлыг нийслэл хариуцдаг

Улаанбаатар хотыг агаарын бохирдолгүй, иргэдэд ээлтэй хот болгох үүднээс сайжруулсан шахмал түлш хэрэглэх болсон. Ирэх өвөл түлэх сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэлт ямар байгаа талаар холбогдо

Онцгой байдлын газарт гэр, байшин нь усанд автсан 89 дуудлага ирсэн

Улаанбаатар орчимд орсон түр зуурын хүчтэй салхи, аадар борооны улмаас өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд 89 удаагийн үерийн дуудлага бүртгэгдсэн байна. Хамгийн их дуудлага нь Сонгинохайрх

Шуурхай: А.Гансүх, Б.Батзаяа нарыг хилээр гарахыг хориглолоо

Нийслэлийн прокурорын газраас Зам тээврийн сайд асан, мөн “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан нэр бүхий 2 хүнд хилийн хориг тавиулжээ.Тодруулбал, Авлигатай тэмцэх газраас