loader
Онцгой байдлын газарт гэр, байшин нь усанд автсан 89 дуудлага ирсэн

Онцгой байдлын газарт гэр, байшин нь усанд автсан 89 дуудлага ирсэн

Улаанбаатар орчимд орсон түр зуурын хүчтэй салхи, аадар борооны улмаас өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд 89 удаагийн үерийн дуудлага бүртгэгдсэн байна. Хамгийн их дуудлага нь Сонгинохайрхан дүүрэгт 45 бүртгэгдсэн  бөгөөд гэр, хашаа байшин руу ус орлоо, орон сууцны зоорийн давхар усанд автсан, нурсан, байшингийн дээвэр хууларч унасан гэсэн дуудлага зонхилжээ. Мөн Чингэлтэй дүүрэгт 10 дуудлага, Хан-Уул дүүрэгт 17, Баянзүрх дүүрэгт  17 удаагийн үерийн дуудлага бүртгэгдсэн байна.

Онцгой байдлын газраас тодруулахад шуурхай хэлтэс болон Гал түймэр унтраах, аврах ангиудын бүрэлдэхүүн 27 байршилд очиж, шуурхай арга хэмжээ авч аюулгүй байдлыг хангаж ажилласан гэлээ.

Өнөө, маргаашдаа Улаанбаатар хот орчмоор болон төвийн аймгуудын ихэнхи нутаг, зүүн аймгуудын хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлж суваг шуудуу татах, үерийн аманд буухгүй байх, орон сууцны хорооллууд автомашины граж, зоорины давхарт үерийн ус орохоос урьдчилан сэргийлж ус зайлуулах хоолой, сувгийн цэвэрлэгээ үйлчилгээг хийх, хамгаалалтын бүс зурвас хийх иргэдийг аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Х.Нямбаатар: Монгол Улсад 43 жил хүлээсэн Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ

Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрчим хүч, дулааны хэрэгцээг хангах стратегийн ач холбогдолтой “Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” төслийн бүтээн байгуулалтыг өнөөдөр эхлүүллээ. Тус станц 300 МВт цахилгаан, 340 Гкал/ц дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ДЦС-2-ын үнсэн сангийн талбайд барих юм

"Өөрийгөө ялан дийлж чадсан хүн өглөөний цагийг АНГЛИ ХЭЛ СУРАХАД ЗАРЦУУЛДАГ"

/IELTS оноог IELTS институтээс.../Өөрийгөө хайрладаг, хүндэлдэг, ялан дийлж чадсан хүн өглөөний цагийг сурч боловсрох, амжилтаа ахиулахад зарцуулдаг гэдэг хүмүүжлийг хойч үедээ өвлүүлж чадсан болохоор

“Сити-Тек Токио 2023” үзэсгэлэнд Монголын хоёр компани оролцож байна

Дэлхийн томоохон хотуудад тулгамдаж буй хүн амын насжилт, дэд бүтцийн асуудлууд, мөн уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай сорилтуудыг даван туулж, тогтвортой хотыг бий болгоход шинэ санаа, технологийн ч