loader
Гэр хорооллын шөнийн хөнгөлөлт хэвээр үргэлжилнэ

Гэр хорооллын шөнийн хөнгөлөлт хэвээр үргэлжилнэ

Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан шөнийн цахилгааны хөнгөлөлтийг цуцлах шийдвэрийг ард иргэд болон УИХ-ын зарим гишүүд эсэргүүцсэн. Харин  Эрчим хүчний зохицуулах хороо гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлттэй холбоотой шийдвэрээ өөрчилж, 380 В-ын хүчдэлийн сүлжээнд холбогдсон өрхийн хөнгөлөлт эдлэх хэрэглээний дээд хэмжээг сард 3000 кВт.ц болгон нэмэгдүүлжээ. Тодруулбал, 380 В-ын хүчдэлийн сүлжээнд холбогдсон өрхүүд өмнөх өвлийн адил сард 3000 кВт.ц хүртэлх шөнийн хэрэглээндээ хөнгөлөлт эдлэх боломжтой болж байна. Шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлт жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 31-нийг дуустал, оройн 21:00 цагаас өглөөний 09:00 цагийн хооронд үйлчилдэг.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Анжелина Жоли 20 гаруй жил ажилласан НҮБ-ын тусгай элчийн ажлаа өгнө

Алдарт жүжигчин Анжелина Жоли Нэгдсэн Үндэстний байгууллагын дүрвэгсдийн тусгай элчийн ажлаа өгөхөөр болсныг НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газраас мэдээлжээ. Тэрээр цаашид хүмүүн

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН АСУУДЛААР БАЙГУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА

Эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байгаа гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотой зарим асуудлыг шийдвэрлэх, тодорхой тохируулга хийх шаардлагын дагуу Эрүүл мэндийн сайд С.Чинзориг тушаал гарган эрүүл мэндий

Төлбөрийн тэнцлийн урсгал данс 2.2 тэрбум ам.долларын алдагдалтай гарлаа

Төлбөрийн тэнцлийн урсгал данс энэ оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 2.2 тэрбум ам.долларын алдагдалтай гарлаа.Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 1.1 (2.1 дахин) тэрбум ам.доллароор нэмэгдэв.