loader
Төлбөрийн тэнцлийн урсгал данс 2.2 тэрбум ам.долларын алдагдалтай гарлаа

Төлбөрийн тэнцлийн урсгал данс 2.2 тэрбум ам.долларын алдагдалтай гарлаа

Төлбөрийн тэнцлийн урсгал данс энэ оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 2.2 тэрбум ам.долларын алдагдалтай гарлаа.

Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 1.1 (2.1 дахин) тэрбум ам.доллароор нэмэгдэв. Үүнд барааны худалдааны алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 720.1 сая, анхдагч орлогын алдагдал 313.4 сая ам.доллароор өссөн нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. 

Мөн урсгал дансны алдагдал энэ оны 6 дугаар сард өмнөх сарынхаас 224.4 сая ам.доллароор өсөж, 462.9 сая ам.доллар болжээ.

Үйлчилгээний худалдааны орлого энэ оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 423.6 сая, зарлага 1.3 тэрбум ам.доллар болж, орлого өмнөх оны мөн үеийнхээс 60 сая, зарлага 209.5 сая ам.доллароор нэмэгдсэн байна.  Үйлчилгээний худалдааны алдагдал энэ оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеийнхээс 149.5 сая ам.доллароор өсөж, 861.8 сая ам.доллар болжээ.

Хөрөнгийн данс энэ оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 86.8 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 37.6 сая ам.доллароор нэмэгдэв. Мөн 6 дугаар сард 22.3 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сарынхаас 2.6 сая ам.доллароор өсөв.

Санхүүгийн дансны тэнцэл энэ оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 1 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 347.8 сая ам.доллароор өсжээ. Зургаадугаар сард 274.6 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сарынхаас 114.6 сая ам.доллароор нэмэгдлээ.

Төлбөрийн тэнцэл энэ оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 1.1 тэрбум ам.долларын алдагдалтай гарч, алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 1 тэрбум ам.доллароор нэмэгдэв. Харин төлбөрийн тэнцэл 2022 оны 6 дугаар сард 9.9 сая ам.долларын алдагдалтай гарч, алдагдал өмнөх сарынхаас 95.3 сая ам.доллароор багасжээ. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Х.БАТТУЛГА БА ТЕХНОКРАТ ГАДААД БОДЛОГО

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч 2019 онд АНУ-д айлчлахдаа иж бүрэн түншлэлийн гэрээнд гарын үсэг зуржээ.Хоёр улсын харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс и

Итэвонд амиа алдсан иргэдийн эд зүйлсийг дэлгэн тавьжээ

Сөүлийн Итэвон дүүрэгт амиа алдсан залуус болон бусад хүмүүсийн орхин явсан, алга болгосон эд зүйлсийг спортын томоохон танхимд дэлгэн тавьсан байна. Гутал, цүнх, нүдний шил, тэмдэглэлийн дэвтэр, түри

САР ШИНИЙН БАЯРААРАА ҮЙДВЭРИЙН АРГААР БЭЛТГЭСЭН БУУЗ СОНГОХ ШАЛТГААН ...  НИЙСЛЭЛЧҮҮД АГААРЫН БОХИРДОЛ ШИНГЭЭГҮЙ БУУЗ ХЭРЭГЛЭХИЙГ ЧУХАЛЧИЛЖ БАЙНА

Монгол улсын нийт хүн амын тал хувь нь амьдардаг Улаанбаатар хот дэлхийн хамгийн бохирдол ихтэй нийслэл хотуудын нэг болсон. Жилийн хамгийн хүйтэн өдөр PM2.5 бохирдлын өдрийн дундаж шоо метрт 687 м