loader
Осголтын байдалтай таван хүүхэд, гурван том хүнийг аварлаа

Осголтын байдалтай таван хүүхэд, гурван том хүнийг аварлаа

Цасанд суусан тухай дуудлага мэдээлэл онцгой байдлын газарт тасрахгүй байна. Тухайлбал, Багануурт гурав, Багахангайд нэг, Төв аймагт хоёр бүртгэгдэж алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэж байна.

Тухайлбал Төв аймаг Эрдэнэ сумын нутаг дэвсгэр болох Өвөр Жанчивлангийн ойролцоо 100 иргэн тээвэрлэсэн хоёр автобус цасанд суусан гэх дуудлага мэдээллийн дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бүрэлдэхүүн өчигдөр орой ажиллажээ.

Мөн Багануур дүүргийн II хорооны нутаг Нарийны ам хэмээх газарт их хэмжээний цас орж халтиргаа гулгаа үүссэн байв. Энэ үед  Портер, Приус-30 маркийн авто машинууд цасанд сууж, шатахуун дууссан, нялх хүүхэдтэй явж байна гэсэн дуудлагыг 12-р сарын 12-ны 17:50 цагт онцгойд ирүүлжээ. Дуудлагын дагуу Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бүрэлдэхүүн очиход 22-48 насны гурван том хүн, 0-13 насны таван хүүхэд осголтын байдалтай байсныг аюулгүй газар руу шуурхай тээвэрлэн амь насыг нь авран хамгаалсан байна.

Хүйтний эрч чангарч буй цас ихтэй байгаа энэ үед иргэд онцын шаардлагагүй тохиолдолд холын замд зорчихгүй, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Архивын шинэ сан хөмрөг бүрдүүлэх, цахим архивыг хөгжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай

“Шинэ сэргэлт-Цахим архив” сэдэвт архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтны анхдугаар чуулган Төрийн ордонд эхэллээ. Чуулганд 30,000 орчим төр, хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжийн 80,000 гаруй а

Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч М.Ганхүлэгийг ХХААХҮ-ийн дэд сайдаар томиллоо

Монгол Улсын Ерөнхий сайдын хөдөө аж ахуй, залуучууд, цахим шилжилтийн асуудал хариуцсан зөвлөх, Социал Демократ Монголын Оюутны Холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа түүний товч танилцуулгыг хүрг

Улаанбаатарт 12-14 градус дулаан байна

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зарим, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно.