loader
Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч М.Ганхүлэгийг ХХААХҮ-ийн дэд сайдаар томиллоо

Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч М.Ганхүлэгийг ХХААХҮ-ийн дэд сайдаар томиллоо

Монгол Улсын Ерөнхий сайдын хөдөө аж ахуй, залуучууд, цахим шилжилтийн асуудал хариуцсан зөвлөх, Социал Демократ Монголын Оюутны Холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа түүний товч танилцуулгыг хүргэж байна.

Тодруулбал, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг чөлөөлж оронд нь Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч М.Ганхүлэгийг нэр дэвшүүлсэн гэж МАН-аас мэдээлсэн юм.

Өнөөдөр болсон ЗГ-ын ээлжит бус хурлаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар Мөнгөнцогийн Ганхүлэгийг томиллоо. Авлигатай тэмцэх газрын 2021 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн жагсаалт дахь М.Ганхүлэгийн хөрөнгө орлогын мэдээлэл:

  • Өөрийн орлого: 31.2 сая төгрөг /2020 оноос 5 сая төгрөгөөр буурсан/
  • Гэр бүлийн гишүүдийн орлого: 21.6 сая төгрөг /2020 оноос 21.6 сая төгрөгөөр нэмэгдсэн/
  • Орон сууц: 298 сая төгрөгийн 2 нийтийн орон сууцтай
  • Тээврийн хэрэгсэл: 14 сая төгрөгийн Prius XW30 машинтай
  • Мал аж ахуй: 124 сая төгрөгийн 15 үхэр, 80 хонь, 250 ямаа, 5 хурдан удмын адуу, 2 сайн үүлдрийн хоньтой
  • Газар: 15 сая төгрөгийн үнэтэй өмчлөх эрх бүхий 700 м.кв газартай
  • Үнэт эдлэл: 75 сая төгрөг
  • Хадгаламж: 25 сая төгрөг
  • Зээл: 201 сая төгрөг
  • Хувьцаа: Ашдын түүчээ ХХК-ийн 80 хувь, Ард Контент Групп ХХК-ийн 50 хувийг эзэмшдэг аж.
foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцох эмэгтэй цэргийн алба хаагчийн тоог нэмнэ

“Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” олон улсын бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ.Хурал нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн “Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” тогтоолын хэрэгжилтийг дэмжи

Улаанбаатарт үүлшинэ, бороо орохгүй

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:Өнөө, маргаашдаа баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.2022 оны наймдугаарр сар

Өнөө маргааш ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө, маргаашдаа төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, ялангуяа Хөвсгөл, Архангай, Булган, Төв, Хэнтий, Дорнодын нутгаар усархаг бороо, дуу цахилга