loader
Хүрэн баавгайн 3 бамбаруушийг байгальд нь тавилаа

Хүрэн баавгайн 3 бамбаруушийг байгальд нь тавилаа

Австрали улсын “Animals Australia“ байгууллагын дэмжлэгээр хүрэн баавгайн гурван бамбаруушийг байгальд нь тавилаа.

Өнгөрсөн намар Ховд аймаг болон Хөвсгөл аймгийн Түнэл, Цагаан-Уул сумдын нутгаас олдсон хүрэн баавгайн гурван бамбаруушийг эх байгальд нь буцаан тавих ажиллагааг өчигдөр /2022.05.29/ амжилттай зохион байгуулав. Уг баавгайн бамбаруушуудыг өнгөрсөн 10 сар орчмын хугацаанд БОАЖЯ-ны харьяа, Хөвсгөл аймгийн Улаан тайгын Тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагчид асран тэжээж байжээ.  

Австрали улсын “Animals Australia“ байгууллагын дэмжлэгтэйгээр эдгээр баавгайн бамбаруушуудыг нисдэг тэргээр зөөвөрлөн их тайгад нь буцаасан юм. Уг ажиллагаанд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ болон БОАЖЯ-ны албаны төлөөлөл оролцож, дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан “Animals Australia“ байгууллагын эрдэмтэд болон Улаан тайгын Тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагчдад талархал илэрхийллээ.

Хүрэн баавгай Монгол орны Хөвсгөл, Хэнтийн нурууны зүүн бие, Монгол дагуурын хээрийн Улз, Онон гол, Монгол Алтайн баруун хойт хэсэг, Их Хянганы салбар уулсын тайга, ойт уулсаар тархжээ. Биологийн хүрээлэнгийн 1986 онд гарсан судалгаагаар Хэнтий, Хөвсгөлд хүрэн баавгайн нөөц 500 орчим байжээ.

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Богино эргэлттэй АВТОБУС-нуудыг явуулж эхэллээ

Өглөө ачаалал ихтэй 23 цэгээс 28 автобусаар, орой найман цэгээс 10 автобусаар дундын зогсоолуудаас автобус нэмэлтээр оруулж богино эргэлт зохион байгуулж эхэлжээ.

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 74 хувьтай байна

Нийслэлийн цахилгаан, дулааны эх үүсвэр, инженерийн хангамжийн байгууллагын өвлийн бэлтгэл энэ сарын 4-ний байдлаар 74 хувьтай байгааг НИТХ-ын Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны хурлын үеэр мэдээлэв.

Стандартчилал, хэмжил зүйн талаар төрөөс баримтлах бодлого, үндэсний хөтөлбөр боловсруулж батална

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны аравдугаар сарын 5-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.