loader
Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан 2 дахь компакт гэрээний хүрээнд дэвшилтэт технологи бүхий ус хангамжийн шинэ эх үүсвэр болох Баруун эх үүсвэрийг барьж ашиглалтад оруулсан. Арваннэгдүгээр сарын 2-ны өглөө эх үүсвэрээс ус дамжуулах ф700-1000мм голчтой 9 км шугамыг Улаанбаатар хотын ус хангамжийн төвлөрсөн сүлжээнд холбож, 14 мянган шоо метр усыг өдөрт нийлүүлж эхэллээ. Нийслэлчүүд хоногт дунджаар 190–210 мянган шоо метр ус хэрэглэдэг. Харин Баруун эх үүсвэр нь хоногт 130-144 мянган шоо метр ус нийлүүлэх хүчин чадалтай. Улаанбаатар хот төдийгүй Монгол Улсын хэмжээнд хамгийн том усан хангамжийн эх үүсвэр болж байна.

Энэ талаар Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү "АНУ-ын Мянганы сорилтын корпорацын буцалтгүй тусламжаар баригдсан Улаанбаатар хотын усан хангамжийн Баруун эх үүсвэрийг төвлөрсөн системд холбож, өглөөний 10:00 цагаас ус нийлүүлж эхэллээ. Улаанбаатар хотын унд ахуйн усны хэрэглээг усны 10 эх үүсвэрээс хангадаг. Нийслэлийн иргэд хоногт дунджаар 190–210 мянган шоо метр ус хэрэглэдэг байсан бол шинэ эх үүсвэр ашиглалтад орсноор хоногт 350–360 мянган шоо метр ус нийлүүлэх инженерийн шийдэл бүрдсэн. Ингэснээр Улаанбаатарт 2050-2055 он хүртэл усны асуудал үүсэхгүй. Гүний усыг ашиглахын зэрэгцээ гадаргын усыг ашиглах "Туул усан цогцолбор" төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яаманд хүлээлгэн өгсөн” гэлээ. Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд хотын хүн ам 2040 онд 2.3 саяд хүрэхээр тооцоолсон байдаг. Шинэ эх үүсвэр ашиглалтад орсноор дээрх хүн амд шаардлагатай унд ахуйн усыг бүрэн хангах боломжтой.


                                                           НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монголоос 14 жүдоч "Мастерс"-т барилдана

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны оны хамгийн сүүлийн тэмцээн жин тус бүрийн шилдэг 36 жүдоч өрсөлддөг “Мастерс” тэмцээн арванхоёрдугаар сарын 20-22-нд Израилийн Йерусалем хотод болно. 200 мянган

"Улаанбаатар түншлэл - 2022" олон улсын үзэсгэлэн яармагт гадаадын 70, дотоодын 30 гаруй компани оролцож байна

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-тай хамтран зохион байгуулж буй "Улаанбаатар түншлэл - 2022" олон улсын үзэсгэлэн яармаг өчигдөр нээлтээ хийлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчид Япон Улсын Ерөнхий сайд Кишида Фүмио мэндчилгээ дэвшүүллээ

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиол