loader
Дүүжин замын тээвэр төслийн барилга угсралтын ажил 84 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

Дүүжин замын тээвэр төслийн барилга угсралтын ажил 84 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

Нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийг төрөлжүүлэх, чанар, стандартыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилт арга хэмжээний хүрээнд “Дүүжин замын тээвэр” төслийг хэрэгжүүлж байгаа. Төслийн барилга угсралтын ажил 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар хоёр буудлын дотор заслын ажлууд, шугам сүлжээний ажлууд, буудлын систем болон мэдрэгчүүдийн тохируулгын ажлууд хийгдэж, нийт 84 хувийн гүйцэтгэлтэй байна. Яармаг - Хархорин чиглэлд баригдаж буй 4.2 км урттай, 2 өртөөтэй тус төсөл нь нийт 98 кабинаар цагт 2.320 хүн тээвэрлэнэ.  Төслийг БНФУ-ын Засгийн газрын нэн хөнгөлттэй зээлээр хоёр үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд зээлийн хугацаа 40 жил, хүү 0.0076 хувь, үндсэн зээлийн хүүнээс чөлөөлөгдөх хугацаа 12 жил, зээлийг үлдэх хугацаанд тэнцүүлэн хувааж, жилд хоёр удаа төлөх бөгөөд бусад олон улсын зээлүүдтэй харьцуулахад өртөг багатай төсөл аж. Тус төсөл нь нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах, хот байгуулалтын зохистой төлөвлөлтийг дэмжих, аялал жуулчлалын сонирхлыг татахуйц орчныг бүрдүүлэх, хотын нийтийн тээврийн системийг илүү үр ашигтай, байгальд ээлтэй хүртээмжтэй болгох ач холбогдолтой юм.  Дүүжин замын тээвэр нь зорчигч тээврийн бусад төрөлтэй харьцуулахад дуу чимээ, агаар, хөрсний бохирдол үүсгэдэггүй, эко тээврийн хэрэгсэл юм. Мөн нэг шугам нь 1035 автомашинтай, 35 автобустай, 17 трамвайтай тэнцэх хэмжээний зорчигч тээвэрлэх чадалтай гэдгээрээ онцлогтой.


                                                        НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Ажил хичээлээ хийхдээ сонсох хамгийн гоё "10" плэйлист

Эх сурвалж: ub.lifeАжил хичээлээ хийхдээ төвлөрч суухад тань туслах аялгуунуулыг санал болгож байна. Зарим плэйлистүүд таны хичээл, ажлаа хийх, бас амрах хугацааг хүртэл зааж өгсөн тул маш үр дүнтэй б

Ганцмод боомтоор нэвтрүүлсэн ачаа бараа хоёр дахин өсжээ

Монголын Гашуун сухайт боомттой харалдаа оршдог БНХАУ-ын Ганцмод боомтоор өнгөрсөн онд 19 сая тонн ачаа бараа нэвтэрчээ. Энэ нь 2021 оныхоос даруй 2.44 дахин өссөн дүн гэнэ. Ганц мод боомтыг хамаардаг

86 дахь жилдээ "Тамирчдын өдөр"-ийг тэмдэглэв

“Монголын тамирчдын өдөр”-ийг энэ сарын 26-нд спортын салбарын үе үеийн тамирчин, дасгалжуулагч, зүтгэлтнүүд орон даяар ёслол төгөлдөр тэмдэглэв.Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоол