loader
Бүжигчин Т.Саруултөгс:  “Ямар ч алдаагүй хүнд ярих юм байдаггүй”

Бүжигчин Т.Саруултөгс: “Ямар ч алдаагүй хүнд ярих юм байдаггүй”

Төв аймгийн гаралтай гэж сонсож байсан. Өөрийнхөө хүүхэд насны талаар дурсвал?

Би Төв аймагт төрснөөрөө бахархдаг. Багадаа эмээ өвөө дээрээ өссөн. Таван настай байхдаа хотод орж ирээд хотын хүүхдүүдийг хоосон мантуу гээд л шоглон инээдэг хүүхэд байлаа. Нэгдүгээр сургуулийг 2008 онд төгсөөд Солонгос болон Япон улсуудад хэлний бэлтгэлд суралцаж дуусаад 2011 онд Монголдоо буцаж ирсэн.

Энд ирээд найзуудтайгаа нийлээд Аймар нэртэй бүжгийн продакшныг байгуулаад 2014 он хүртэл үйл ажиллагаануудыг явуулж байгаад дараагаар нь гадны орнуудын бүжгийн ертөнцийг сонирхож эхэлж байлаа.

Анх бүжиглэж эхэлж байх үеийн өөрийгөө одоотойгоо харьцуулвал?

Туршлагаас гадна “Wisdom” буюу мэргэн ухааныг олсон гэх юмуу.Түүнийгээ залуу үедээ хэлж өгөхийг маш их хүсдэг.

Яагаад гэхээр маш олон залуучуудтай харьцаж явахад дургүй зүйлсээ хийдэг ч юмуу эсвэл аав ээждээ диплом авсан хүн болж харагдах гэдэг жижигхэн зүйлс дээр өөрсдийгөө бухимдуулаад байгаа юм шиг ажиглагдсан. Хүн нэг өдөр хаан байх нь чухал юмуу эсвэл насан туршдаа амжилттай явах нь чухал уу гэдгийг мөн Мотиваци нь юу байх ёстой гэдэг тал дээр залуучууддаа хэлж өгөхийг зорьдог доо.

Хэнийг жинхэнэ бүжигчин гэж хэлэх үү?

Энгийн хүний нүдээр бол хөдөлж л байвал бүжигчин болох байх. Мэргэжлийн хүний үүднээс бол техник техник бас дахин техник л чухал. Техник бол амархан зүйл биш.

Ихэнх сонирхож эхэлж байгаа залуус шантраад орхидог.Маш сайн техниктэй бүжигчид цөөхөн байдаг. Ийм бүжигчдийн тусдаа холбоо хүртэл байдаг л даа.Бас хүнийг хуурч чадахгүй нэг зүйл бол туршлага,төлөвшил байдаг. Өсвөр насны хүүхэд, цэл залуу хүн,идэр насны эр хүн гурвын хооронд төлөвшил туршлага гэж өөр өөр шүү дээ. Яг үүнтэй адил 10 жил 20 жил,30 жил болж байгаа бүжигчнийг ялгаж болдог. Үүнийг яаж ч хуурч чадахгүй.

Бүжигт бас нас бол тоо дүрэм үйлчилдэг. Далан нас гарчихаад дэлхийгээр аялаад бүжгийн сургалтаа ороод явж байгаа хүн байхад 50 настай мөртлөө толгой дээрээ эргэлт хийх үзүүлбэрийг харуулж байгаа хүн байна. Манайхан бол нас гэдэг зүйл дээр эсрэгээрээ хандаад байдаг. Энэ бол сэтгэлгээний л асуудал юм билээ. Бас интернет гэдэг зүйл биднийг хөгшрөх боломжгүй болгож байна.

Яагаад гэхээр орчин үед дэлхий дахинд ямар зүйлс тэргүүлж байгааг юу хүмүүсийг татаад байгааг шууд харчихаж болдог учраас түүнтэйгээ мөр зэрэгцээд алхах боломжтой.

Олон улсруу бүжгийн урлагын чадвараа улам гүнзгийрүүлэхээр явж байсан энэ талаараа?

Анх очоод хамгийн түрүүнд хотын соёл гэдгийг өндөр өндөр байшин ганган машин,хувцас хэрэгсэл биш хүмүүс хоорондын харилцаа л юм байнаа гэдгийг ойлгоод бүр шоконд орж байлаа. Түүнээсээ гарах гэж тэдгээр хүмүүсийн амьдралын хэв маягт уусах гэж нилээдгүй хугацаа шаарддаг юм билээ. Яалтчгүй хүрээлэл,үндсэн хэл соёлоо,сэтгэлгээгээ гээд бүх юмаа сольчихоор хоёроос гурван жил  хэрэгтэй болж байгаа юм.

Түүнийгээ давсны дараагаар сэтгэлгээний нэг түвшинд хүрсний дараа яаж энэ хүмүүстэй өрсөлдөх вэ гэдэг бодол орж ирдэг. Тиймээс аль болох эрт гадагшаа зориод аль болох эрт энэ бүгдийг ухаараад ойлгоод, дасан зохицоод ирвэл “Comfort zone” гэдэг зүйлсээсээ зоригтойгоор татгалзаж чадвал, шинэ зүйлс туршиж үзээд шинэ хүрээлэлрүү ороод ирвэл илүү сайжрах юм шиг санагдсан.

Манайх бол хүн ам цөөхөн,зах зээл нь жижигхэн учраас бидний сэтгэлгээ маань удаан хуацаанд дарагдаад ирэхээр хамгийн доод давхарга нь хэт зузаан болоод шинэ зүйлс хүлээж авах нь төвөгтэй болоод байгаа талтай. Тиймээс олон шинэ зүйлсийг туршаад түүнийг бусад нь дэмжээд явбал бид илүү хурдтай урагшилж чадна.

Үндэсний гэх урлагийн талаарх өөрийн тань үзэл бодол?

Бид үндэснийхээ урлагаар дэлхийд өрсөлдөнө гэдэгтэй би эсрэг байр суурьтай байдаг. Үндэсний урлаг бол дахин давтагдашгүй чанартай. Африкийн бүжиг,Японы бүжиг гэдэг ч юмуу эдгээр нь өрсөлдөх түвшинд биш тэрнээс бүр дээгүүрт байх ёстой зүйл юм.

Өрсөлддөг зүйл нь бол одоогийн энэ Поп,Рок хөгжмүүд Хип хоп соёл,орчин үеийн бүжиг юм. Эдгээрийг дэлхийн аль ч орны хүмүүс сураад хоорондоо өрсөлдөж болдог дундын талбар гэж ойлгож болно. Үндэсний урлаг бол тухайн үндэстэндээ л үнэ цэнтэй зүйл байх. Дахин давтагдашгүй зүйл мөн боловч борлогддог зүйл бол хараахан биш гэж боддог.

Залуучууд юунд шунавал зохих уу?

Мэргэн ухаанд.Яагаад гэхээр ажил амьдрал,амжилт ялалтанд бүгдэд нь бидэнд мэргэн ухаан л хэрэг болно. Өмнөх үеийн маань мундаг хүмүүсийн туулсан амьдралын туршлага,алдаа оноо,сургамж сургаалиуд их чухал санагддаг. Хүмүүс намайг хар залуугаараа л сүржин сүржин юм ярьлаа гэдэг. Үнэндээ бидэнд нэг их цаг байхгүй. Дэлхийд цойлж гарч ирсэн хүмүүсийг харахаар 30 наснаасаа өмнө үүнийг ойлгоод мэдэрчихсэн байдаг юм билээ.

Тиймээс би аль болох нухацтай байхыг чухалчилдаг.Хэн намайг юу гэх нь чухал биш миний зорилго юу билээ би түүнээсээ хэр зэрэг хол байна мөн түүндээ хүрэхийн тулд би өөрийгөө хэр дайчилж шахаж байна вэ гэдэг л чухал болсон.

Өөрийнхөөрөө л бай гэж их хэлдэг энэ талаараа?

Өөрийнхөөрөө байна гэдэг нь үсээ солонгын өнгөөр будах ч гэдэг юмуу тийм нэг хэлбэр талаасаа бус өөрийн дахин давтагдашгүй онцлогоо л мэдэрч мэдэх хэрэгтэй.

Жишээ нь миний хувьд дуу хоолойны өнгө маань онцлог болох талтай.Би багаасаа л түүхийн хичээл,гүн ухааны хичээлүүдэд илүү дуртай байсан нь одоогийн намайг бүтээсэн ч байж мэднэ. Энэ мэт өөрийгөө танин мэдэх нь өөрийнхөөрөө байхад хэрэг болдог. Тийм үнэт зүйлээ мэдсэн бол түүндээ урт хугацаанд төвлөрч Легаси буюу өв гэх үнэт зүйлийг хойч үедээ үлдээх хэрэгтэй.

Тэгвэл өөрийгөө олох гэдэг дээр?

Өөрийгөө олох процесс хэзээ ч дуусахгүй байх гэж боддог.Үргэлж сураад л мэдээд л явдаг юм шиг.Маш адармаатай үг л дээ.Өөрийгөө олох гэхээс илүү өөрийгөө таньж мэдээд цаашаа аялаад л байдаг байх.Жилийн өмнөх өөрийгөө харахаар олон бодол өөрчлөгдсөн байдаг.Цаг хугацаа явах тусам л өөрийгөө илүү их нээж таньж явдаг гэж хэлэх нь онох байхаа.

Хэр их алдаа гаргаж байна?

Залуус дүү нартаа олон зүйлийг ойлгуулчих юмсан гэж бодож ярьж явдаг нь магадгүй заримдаа алдаа болоод байдаг байх. Гэхдээ ямар ч алдаагүй явж байгаа хүнд ярих юм байдаггүй гэдэг.

Заримдаа бол хэнийг ч буруутгаж чадахааргүй шудрага бус ч гэмээр гэнэтийн алдаанууд дүүрэн л байсан. Бууж өгмөөр үе гарахад намайг гээд хүлээж байгаа олон олон залуусыг бодохоор л утга учир гэгч зүйлсийг мэдэрдэг байсан. Хэт их гүнзгий бодохын оронд амьдрал гэдэг чинь цаг хугацаа л гэж боддог болсон. Бид нар 100 жилийн дараа гэхэд бүгдээрээ л үхнэ шүү дээ.

Фейсбүүкэд ногоон гэрэлтэй онлайн байгаа хүмүүс бүгд л оффлайн болно. Баян ядуу,ухаантай эсвэл тэнэг байсан ч үхэх л байхгүй юу. Ердөө л ийм.Тиймээс залуу байгаа дээрээ л ийм зүйлсийг хайж мэдэж авахгүй бол тавин нас хүрчихээд мэдэх гээд яах юм бэ?...Маргааш таны амьдрал дуусна гэж бодвол өнөөдөр хэр аз жаргалтай байна вэ гэдгээ бодох хэрэгтэй.

Mentorship гэх ойлголтын талаар?

Залуу хүмүүст сэтгэл санааны асуудлууд,амжилтын гарц боломжууд,зөв төлөвлөлтүүд болоод онч ухаан дутагдаж байгаа үед нь өмнөх үеийн амжилтанд хүрсэн лидер хүмүүс зөвлөгөө өгдөг гайхалтай хэрэгтэй программ. Яагаад гэх олон олон асуултын хариултыг нь ментор хүн өгдөг.

Бид нарт өмнөх үетэйгээ харьцах харилцаа муу байгаа учраас бид нар дараагийн үеэ алдсаар л байгаа юм.Чи шуурга шиг хүчтэй байхын тулд цаг алдахгүйн тулд зөвлөгчтэй л байх хэрэгтэй.Бидний амьдралын хамгийн анхдагч менторууд бол эцэг эхчүүд юм. Тэдгээр эрхэм хүмүүсийнхээ зөвлөгөөг сайтар тунгаан бодож байх хэрэгтэй.

Саруултөгс гэдэг хувь хүний талаас юу хамгийн чухал уу?

Зуун хувь Legacy “өв” гэж хэлнэ. Дараа нь цаг хугацаа орно. Зогсоо зайгүй урсан өнгөрч байгаа учраас бид маш сайн фокуслаж л амьдрах хэрэгтэй. Манай ментор надад хийх нь биш байх нь чухал шүү гэж хэлж байсан. Энэ үг одоо хүртэл мартагддагүй.Хийж бүтээхийн төлөө л гээд хэт их гүйхийн дундуур оршин байх гэдгийг бодож байгаарай гэсэн санаа.Хөгшрөөд эргээд харахад бүтээж бий болгосноос илүү би аав байж чадсан уу, сайн хүү, сайн хань байж чадсан уу, ер нь би амьдралд оршин байж чадсан уу? гэдэг асуулт ирдэг дээ. Эцэст нь хэлэхэд залуу минь энэ чиний амьдрал цаг хугацаа явсаар байна.

Амьдралаа чухалчлан нухацтайгаар бодож эхлээгүй байгаа нь эхлээрэй амжилт хүсье.

Ярилцсан:А.Алтанхүү

 

foto
Нийтлэгч:

1 сэтгэгдэл

  • Саруул -
    2 жилийн өмнө

    амжилт хүсье.

    103.26.193.72

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ХНХЯ: Үлдсэн хүүхдүүдийн мөнгийг даваа гарагт олгоно

Мөнгөн тэтгэмжийг энэ сард нийт хүүхдийн 91% буюу 1,151,300 хүүхэд авна. Үүнээс өчигдөр 1,122,600 хүүхдийн мөнгийг дансанд шилжүүлжээ. Харин үлдсэн хүүхдүүдийн мөнгийг хоёрдугаар сарын 20-ны өдөр олго

Улаанбаатарт өдөртөө цас орж, шуурна

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн /2023.01.12/ 20.00 цаг хүртэлх мэдээллийг хүргэж байна.УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орж, явган шуурга шуурна

Харвард: Харь гаригийнхан бидний дунд амьдарч байж магадгүй

Харвардын их сургуулийн "Human flourishing program" хөтөлбөрийн судлаачид харь гаригийн хүмүүс бидний дунд хүн дүрээр амьдарч байж магадгүйг мэдээллээ. Энэхүү сонирхолтой таамаглал нь үл мэдэгдэх агаа