loader
Улаанбаатарт өдөртөө цас орж, шуурна

Улаанбаатарт өдөртөө цас орж, шуурна

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн /2023.01.12/ 20.00 цаг хүртэлх мэдээллийг хүргэж байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -18…-20 градус, бусад хэсгээр -15…-17 градус, өдөртөө -14…-16 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө -23…-25 градус, өдөртөө -20…-22 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орж, цасан шуурга шуурна . Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө -23…-25 градус, өдөртөө -19…-21 градус хүйтэн байна.

БУСАД НУТГААР: Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Хүйтний эрч чангарч шөнөдөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -36…-41 градус, Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр -30…-35 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -23…-28 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -5…-10 градус, бусад нутгаар -15…-20 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -25…-30 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр -18…-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар -1…-6 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр -7…-12 градус, бусад нутгаар -12…-17 градус хүйтэн байна.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Ерөнхий боловсролын сургуулиудад бүх сүлжээнд хоёр минут үнэгүй ярих УТАС байршуулж эхлэлээ

“Монголын Цахилгаан Холбоо” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд хүссэн үедээ үнэ төлбөргүй бүх сүлжээний дугаар руу дуудлага хийх боломжтой утасны бүхээгийг Улаанбаатар хотын гурван сургуульд, орон нутгий

Монголын бүх ард түмний спортын XV наадам хөшгөө хаалаа

Монголын бүх ард түмний спортын XV наадмын шигшээ тэмцээн есдүгээр сарын 9-19-нд болж, 26 спортын шилдгийн шилдгүүд тодорлоо. Өнөөдөр Спортын төв ордны А зааланд амжилт байгуулсан баг тамирчдад шагнал гардуулах ёслол болсон бөгөөд энэхүү арга хэмжээнд Монгол Улсын сайд, олимп, нийтийн биеийн спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга О.Баттулга, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Буриадын их сургуулийн профессор, доктор Калмыков Степан Владимирович, Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх М.Болд, Монголын үндэсний паралимпын хорооны дэд ерөнхийлөгч Д.Сүрэнхорлоо нарын хүндтэй эрхмүүд оролцлоо.

ОХУ-ын Спортын сайд О.Матыциний зөвлөх Калмыков Степан Владимировичийг хүлээн авч уулзав

Засгийн газрын тохируулагч агентлаг, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан баасан гарагт /2022.06.17/ ОХУ-ын Спортын сайд О.Матыциний зөвлөх Калмыков Степан Владимировичийг хүлээн а