loader
ОХУ-ын Спортын сайд О.Матыциний зөвлөх Калмыков Степан Владимировичийг хүлээн авч уулзав

ОХУ-ын Спортын сайд О.Матыциний зөвлөх Калмыков Степан Владимировичийг хүлээн авч уулзав

Засгийн газрын тохируулагч агентлаг, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан баасан гарагт /2022.06.17/ ОХУ-ын Спортын сайд О.Матыциний зөвлөх Калмыков Степан Владимировичийг хүлээн авч уулзав.


Уулзалтанд МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, БТСУХ-ны Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат, мэргэжилтэн Э.Энхсоёл нар оролцлоо. Уулзалтын эхэнд Калмыков Степан Владимирович БТСУХ-ны даргаар томилогдсон Д.Жаргалсайханд ОХУ-ын Спортын сайд О.Матыциний нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.


Монгол-Оросын спортын салбарт уламжлагдан ирсэн харилцааг илүү өргөжүүлж, хоёр орны баг тамирчдыг олимпын наадамд амжилттай оролцуулах зорилгоор зарим тодорхой саналыг хөндөн ярилцав.


Түүнчлэн ОХУ-ын Буриад болон манай улсын Үндэсний шигшээ багийн тамирчдын хамтарсан бэлтгэлийг зохион байгуулах, хоёр орны эрдэм шинжилгээ, судалгааны төвүүдтэй харилцаа холбоо тогтоож, орчин үеийн судалгааны тоног төхөөрөмж, дэвшилтэт технологийг Монгол Улсад нэвтрүүлж, спортын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэх боломжтой байгаагаа илэрхийлсэн юм. Мөн зарим спортын төрлүүдээр ОХУ-ын шилдэг тамирчдыг олимп болон тив, дэлхийн тэмцээн уралдаанд Монгол Улсын нэрийн өмнөөс оролцуулах хүсэлт гаргав.


Цаашид хоёр орны хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор харилцан ойлголцлын санамж бичгийг шинэчлэн байгуулах тухай ярилцлаа.



foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монгол Улсын агаарын замын 80 хувийг шинэчилсэн гэв

Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалын дагуу Монгол Улсын агаарын зайд ашиглагдах агаарын замуудыг шинэчлэн тогтоож, өнөөдөр Олон Улсын цагаар 00.00 UTC /орон нутгийн 08.00/ цагаас ашиглаж эхэлсэнтэй холбоотой “EASY BUSY 2030” үйл ажиллагааг зохион байгуулав.

Нүүрсний экспорт нэмэгдэж байна

Манай улсын нүүрсний томоохон компаниуд болох “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи ресурс”-ийн уурхайнууд хэвийн ажиллаж байна. Компаниудын үйл ажиллагаа тогтмол явагдаж байгаа нь нүүрсний экспорт нэмэгдэх

Мөнгөнд худалдагдаагүй уран бүтээлч хэнээс ч айж ичихгүй хэлэх гэснээ хэлчихдэг!

Big Gee - Songo Uil ft. DJ CrazyTuk