loader
Дэлхийн нүүдэлчдийн спортын наадамд оролцоно гэдгээ 50 улс мэдэгджээ

Дэлхийн нүүдэлчдийн спортын наадамд оролцоно гэдгээ 50 улс мэдэгджээ

Дэлхийн нүүдэлчдийн спортын VI наадамд оролцоно гэдгээ дэлхийн 50 улс батлаад байна хэмээн тус наадмыг зохион байгуулах асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга нарын газрын тэргүүн Нурсултан Аденов мэдэгдлээ.

"Тус наадмын урилгыг 100 улсад илгээснээс одоогийн байдлаар 50 улс оролцоно гэдгээ мэдэгдээд байна. Оролцогчдын бүртгэл 7 дугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ, бидний таамаглаж байгаагаар 95 улсын тамирчид хүрэлцэн ирэх болов уу” гэж тэрбээр ярив.

Түүний хэлснээр, Киргизийн тал дараагийн наадмыг зохион байгуулах асуудлаар гурван улстай яриа хэлэлцээ хийж байгаа ажээ.  

Хоёр жилд нэг удаа явагддаг Дэлхийн нүүдэлчдийн спортын наадам энэ оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 6-нд Киргиз улсад болно. Түүнд 3 мянга орчим тамирчин оролцож, үндэсний спортын 43 төрлөөр өрсөлдөнө.

 Анхны наадам Киргиз улсын санаачилгаар тус улсад 2014 онд болж, Орос, Азербайжан, Австри, Афганистан, Беларусь, Бразил, Герман, Казахстан, Киргиз, Литва, Монгол, АНУ, Тажикистан, Туркменистан, Турк, Узбекистан, Франц, Швед, Өмнөд Солонгос гэсэн 19 улсын баг тамирчид оролцжээ. 



foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Тоглолт наймаалцсан, мөрий тавьсан зөрчлийг тогтоож, шийтгэл оногдуулав

Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ноос зохион байгуулж байгаа тэмцээнд тоглолт наймаалцаж, тоглолтын дүнд хууль бусаар нөлөөлсөн, мөрий тавьсан зөрчлийг тогтоож, зөрчил гаргасан талуудад МХБХ-ны Ёс

Бангладешд гарсан дэлбэрэлтийн улмаас 40 хүн амь алдаж, 100 гаруй хүн бэртжээ

Бангладеш улсын Читтагонг хотод чингэлэгт гарсан гал түймэр, түүнээс үүдэлтэй дэлбэрэлтийн улмаас 40 хүн амиа алдаж, 100 гаруй хүн шархаджээ. Галыг унтраахаар олон зуун гал сөнөөгч очсоны дараа дэлбэр

НАС БАРСАН ЭЭЖТЭЙГЭЭ ХОЁР ЖИЛ АМЬДАРСАН ЭМЭГТЭЙГ БАРИВЧИЛЖЭЭ

БНСУ-ын Инчон хотод 47 настай эмэгтэйг хоёр жил гаруйн хугацаанд нас барсан ээжтэйгээ хамт амьдарсан хэргээр баривчилжээ. Тодруулбал, тэрээр ээжийнхээ нас барсныг бүртгүүлэлгүй, цогцсыг нь хоёр жил ба