loader
Ц.Магалжав МҮБХ-г дахин удирдана

Ц.Магалжав МҮБХ-г дахин удирдана

Монголын Үндэсний бөхийн холбооны ээлжит 10 дугаар Их Эе хурал өчигдөр Монгол бөхийн өргөөнд болов. Тус хуралд дүрмийн дагуу 255 төлөөлөгч оролцохоос 204 төлөөлөгч буюу 80 хувийн ирцтэй эхэлжээ.

Хурлаар МҮБХ-ны Тэргүүнийг сонгов. Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Ц.Магалжавыг улираан сонгожээ. Тэрбээр “Үндэсний бөх гэсэн их айлын эд эс болсон бүх төлөөлөгчид маань итгэл хүлээлгэсэнд баярлалаа. Дараагийн ажлаа анхаарч, хичээж хийх болно. Үндэсний бөхийн спортын төлөө хичээн ажиллахаа хэлье. Сонгуульт жилдээ соён гэгээрлийн ажлыг түлхүү хийж, хэрэгжүүлнэ. Бөхчүүд зөрчил гаргаж болно, үүнд нь Монголын үндэсний бөхийн холбооноос анхаарч ажиллаж, зөвлөгөө мэдээлэл өгөх хэрэгтэй гэдгийг сая хурлаар ярилаа.

Өсвөр үеийнхэнд мөн соён гэгээрлийн ажлыг чиглүүлнэ. Тэдэнд үндэсний бөхөөр дамжуулан өв, уламжлал соёлоо сурталчлахыг чухалчилна” гэв.

Ташрамд мэдээлэхэд, МҮБХ-ны Тэргүүний бүрэн эрхийн хугацаа нь 4 жил бөгөөд орон тооны бус байна. Тэргүүн нь 1 удаа улиран сонгогдож болох бөгөөд бүрэн эрхийн хугацаа дараагийн Тэргүүн ажлаа хүлээн авснаар дуусгавар болно. Монголын үндэсний бөхийн холбоо нь нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм. Зорилго нь үндэсний бөхийн соёл, дэг жаяг, өв уламжлалыг хадгалан хамгаалах, бөхийн залгамж үеийг тодруулан бэлтгэх, үндэсний бөхийг цаашид хөгжүүлэх аж.

                                                                                                                                      Эх сурвалж: GoGo.mn

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Наадмаар ажиллах зах, худалдааны төв, сүлжээ дэлгүүрийн цагийн хуваарь

Үндэсний их баяр наадмаар хуульд заасны дагуу долдугаар сарын 9-18-ны өдрүүдэд бүх нийтийн амралт тохиож буй. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас баяр наадмын өдрүүдэд ху

Хаалттай хорих ангийн дарга албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт яллах дүгнэлт үйлджээ

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн 28,220, мөрдөн байцаалтын 1,572 хэрэгт хяналт тавьж ажиллажээ. Үүнээс 358 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.Тухайлбал,

Дуучин Ч.Уранхолбоог дээрэмдэхийг завдаж айлган сүрдүүлжээ

"Гала" хамтлагийн дуучин Ану буюу Ч.Уранхолбоод үл таних хүн буу тулган их хэмжээний мөнгө шаардсан гэх мэдээлэл байна.Тус мэдээллийг ЦЕГ-аас тодруулахад, "Өчигдөр 23.00 цагийн үед ЦЕГ-т дуудлага ирсэ