loader
Нийт нутгаар цаг агаар тогтуун байна

Нийт нутгаар цаг агаар тогтуун байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээгээр ойрын өдрүүдэд нийт нутгаар цаг агаар тогтуун байна.

2023 оны нэгдүгээр сарын 31-ний 20 цагаас хоёрдугаар сарын 01-ний 20 цаг хүртэлх  цаг агаарын урьдчилсан мэдээгээр:

Хур тунадас: Бүх нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 3-8 метр, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг,  Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -32...-37 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр -27...-32 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -13...-18 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -18...-23 градус, бусад нутгаар -22...-27 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -20..-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -14...-19 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0...-5 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -4...-9 градус, бусад нутгаар -9...-14 градус хүйтэн байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -30...-32 градус, бусад хэсгээр -24...-26 градус, өдөртөө -10...-12 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -32...-34 градус, өдөртөө -14...-16 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -30...-32 градус, өдөртөө -12...-14 градус хүйтэн байна.

Хоёрдугаар сарын 02-06-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв мэдээгээр:

02-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 05-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр.

Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -33...-38 градус, өдөртөө -18...-23 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -12...-17 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -10...-15 градус, өдөртөө +1...-4 градус, бусад нутгаар шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -7...-12 градус хүйтэн байна.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Шинээр орж ирсэн автобуснууд 42 чиглэлд үйлчилгээнд явж байна

Шинээр орж ирсэн автобуснууд 42 чиглэлд үйлчилгээнд явж байна

БНСУ-Д АЖИЛЛАХ ИРГЭДИЙН ХЭЛНИЙ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

БНСУ-д ажиллах хүсэлтэй бүртгүүлсэн иргэдийн Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл өнөөдрөөс эхэллээ. Бүртгэл ирэх сарыг 22-ныг хүртэл үргэлжлэх юм байна.Энэ жилийн хувьд Коронавирусийн (C

Х.БАТТУЛГА: АРДЧИЛЛЫН ТӨЛӨӨ ЗҮРХ НЬ ЦОХИОЛДОГ ХЭН БҮРТЭЙ ЭВСЭНЭ

Ардчилсан намын даргад нэр дэвшигчид өнөөдөр (03.16) Хэнтий аймгаас эхлэн намын иргэд сонгогчидтойгоо уулзах уулзалтаа эхлүүллээ.Энэ үеэр намын даргад нэр дэвшигч Х.Баттулга Хэнтий аймгийн Ардчилсан н