loader
Монголбанк 155 мянга гаруй зээлдэгчийг хар жагсаалтаас гаргажээ

Монголбанк 155 мянга гаруй зээлдэгчийг хар жагсаалтаас гаргажээ

Иргэд банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлээ хугацаанд нь эргэн төлж чадалгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэгддэг. Ингэснээр чанаргүй, муу зээлдэгчийн ангилалд багтаж дахин зээл авах боломж нь хязгаарлагддаг билээ. Үүнийг иргэд хар жагсаалтад орлоо гэж ярьдаг. Тэгвэл энэ жил  Монгол Улсад банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ой тохиож буй. Энэ хүрээнд Монголбанкнаас хар жагсаалтын санд өөрчлөлт хийхээр болсон. Тодруулбал зээлээ хугацаанд төлж чадаагүй ч тухайн төлбөр, зээлээ бүрэн төлж барагдуулсан чанаргүй, муу зээлийн ангилалтай иргэдийн мэдээллийг шинэчлэхээр болсон билээ.

Энэхүү шийдвэр нь 2024 оны  дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр анхаарал хандуулах шаардлагатай, хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн ангилалд орсон иргэн ААН-үүд зээл, өр төлбөрөө 2024 оны зургадугаар сарын 02-ны өдөрт багтаан бүрэн барагдуулсан тохиолдолд дээрх арга хэмжээнд хамрагдах боломжийг олгосон.

Тус шийдвэрийг хоёр үе шаттай хэрэгжүүлсэн. Ингэхдээ эхний ээлжид 2024 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрийн байдлаар ангилагдсан, муу зээлийн ангилалтай ч зээл, өр төлбөрийн үлдэгдэлгүй бүх зээлийг хамруулж, зээлийн мэдээллийн лавлагаанд тусгагдахгүй байх тохиргоог хийжээ. Үүнд 127,761 иргэн, ААН-ийн мэдээллийг хамруулсан байна. Харин шийдвэрийн хэрэгжилтийн хоёр дах үе шат буюу дөрөвдүгээр сарын 1-ээс зургадугаар сарын 2-ны өдрийн хооронд өр төлбөрөө бүрэн барагдуулж дууссан 27,554 иргэн, ААН –ийн мэдээллийг нэгдсэн байдлаар зээлийн мэдээллийн лавлагаанд тусгагдахгүй байх тохиргоог хийсэн аж.

Ингэснээр, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн А-74 тоот тушаалаар ангилагдсан, үлдэгдэлгүй зээлийг (үүнд санхүүгийн түрээс, зээлийн шугам болон гэрээгээр баталгаажсан бүх өр төлбөр хамаарна) хамруулж, нийт 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээлэл Монголбанкны зээлийн мэдээллийн лавлагаанд тусгагдахгүй байх тохируулгад хамрагджээ.

foto
Нийтлэгч:

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаадад туулах чадвар сайтай автомашин хүлээлгэн өгөв

Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн 12 захиргаа, 5 аймгийн БОАЖГ, Сав газрын захиргаа Ландкрузер 300, 76, 79 маркийн туулах чадвар сайтай 19 автомашин өнөөдөр хүлээн авлаа.Эдгээр автомашиныг Монг

Ахмадын дөрвөн төрөлт тэмцээн болж байна

Олон улсын болон Монголын ахмадын баярын өдөрт зориулсан дөрвөн төрөлт спорт наадам энэ өдрүүдэд болж байгаа бөгөөд шатар, граунд гольф, ширээний теннис, софт волейболын төрөлд аваргаа шалгаруулж байна.

СУИС-ийн Театр урлагийн сургуулийн багш яруу найрагч Я.Баяраа: “Хэрвээ чи амьдралдаа сэтгэл хангалуун биш байвал номноос гарц хайгаад үзэж болох юм”

СУИС-ийн Театр урлагийн сургуулийн багш яруу найрагч Я.Баяраа “Хэрвээ чи амьдралдаа сэтгэл хангалуун биш байвал номноос гарц хайгаад үзэж болох юм”