loader
Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаадад туулах чадвар сайтай автомашин хүлээлгэн өгөв

Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаадад туулах чадвар сайтай автомашин хүлээлгэн өгөв

Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн 12 захиргаа, 5 аймгийн БОАЖГ, Сав газрын захиргаа Ландкрузер 300, 76, 79 маркийн туулах чадвар сайтай 19 автомашин өнөөдөр хүлээн авлаа.

Эдгээр автомашиныг Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газрын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Германы Сэргээн Босголтын Зээлийн банкнаас БОАЖЯ-тай хамтран хэрэгжүүлж буй "Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох" төслийн хүрээнд буцалтгүй тусламжаар олгож буй юм.

Уг төсөл нь Монгол Улсын Тусгай Хамгаалалттай Газар Нутаг болон орчны бүс, экологийн холбоос нутгуудын тогтвортой, үр дүнтэй менежментийг бэхжүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих гол зорилготой. Төслийн  нийт санхүүжилт 32.25 сая евро бөгөөд Германы Засгийн газраас 27.5 сая еврогийн буцалтгүй тусламжийн дэмжлэг олгох ба Монголын Засгийн газраас 4.75 сая еврогийн хөрөнгө оруулалт хийгдэх юм. 


Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн ба бизнесийн төлөвлөлтийг Олон улсын байгаль хамгаалах холбооны удирдамж, стандартын дагуу шинэчлэн сайжруулах, шаардлагатай үндсэн тоног төхөөрөмж, хэрэгслээр хангах цогц ажлын хүрээнд нийт 665.8 мянган еврогийн үнэ автомашин олгож буй юм.

Автомашин хүлээлгэн өгөх ёслолд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ,  ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Карен Хойфер, Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам, Германы Сэргээн босголт, зээлийн банкны төлөөлөгч оролцов. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Томуу ба "Ковид-19"-ийн хавсарсан вирусийн халдвараар хүндэрч байна

Яаралтай тусламжийн тасагт үйлчлүүлж байгаа хүүхдүүдийн 72 %, хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 85 %, сэхээнд байгаа хүүхдүүдийн 76% нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай байна. Э

“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн өсөн нэмэгдэж буй усны хэрэгцээг урт хугацаанд найдвартай хангах зорилгоор "Туул усан цогцолбор" төслийг 2025-2032 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Хүүхдийн Урлан Бүтээх Төв уран бичлэг, судалбар зураг зэрэг 12 төрлийн ангидаа нэмэлт элсэлт авч байна

Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан Хүүхдийн Урлан Бүтээх Төв /ХУБТ/ нэмэлт элсэлтээ өнөөдрөөс авч эхэллээ. Тус төв зөөлөн тоглоом, монгол уран бичлэг, судалбар зураг зэрэг 12 ангидаа 140 хүүхдий