loader
Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна

Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна

Жил бүрийн тав болон есдүгээр сарын бямба, ням гарагуудыг Тэрбум мод тарих үндэсний өдөр болгон зарласан. Энэ хүрээнд дөрөвдүгээр сарын 25-наас эхлэн нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна. Тодруулбал, 

Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо: Барилгачдын талбай

Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо: Төв цэнгэлдэх хүрээлэн

Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо: Экстрем спортын талбай

Налайх дүүрэг, 1 дүгээр хороо: Төв талбайд өргөтгөсөн худалдаа гарч байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор УБЗАА-ны Хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга, Ерөнхий дендорлогич С.Эрдэнэсайхан “Өргөтгөсөн худалдаагаар 100 гаруй иргэн, аж ахуйн нэгж байгууллага мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээ, хөрс, бордоо, зарим төрлийн тоног төхөөрөмжийг борлуулж буй. Иймд иргэд та бүхнийг мод бут, сөөгөөс худалдан авалт хийн, Улаанбаатар хотынхоо өнгө үзэмжийг сайжруулах бүх нийтийн мод тарих өдөрт идэвхтэй оролцохыг уриалж байна” гэв.


foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Бямба гарагт буюу тавдугаар сарын 28-нд нийтийн тээврийн чиглэлийг түр хугацаанд өөрчилнө

“Улаанбаатар марафон-2022” гүйлтийн тэмцээн энэ бямба гарагт буюу тавдугаар сарын 28-нд болно. Үүнтэй холбоотойгоор тухайн өдөр 07:00-18:00 цагийн хооронд зарим авто замын хөдөлгөөнийг хязгаарлах тул

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монголын зохиолчид 30 гаруй жилийн дараа эргэж нэгдсэнд талархаж байна

Монгол Улсы,н Ерөнхийлөгчийн ивээл дор Монголын зохиолчдын нэгдсэн их хурал Төрийн ордонд болж байна.Их хурлаар “Уран зохиол-нийгмийн оюун санааны дархлаа”, “Нийгмийн соён гэгээрэлд зохиолчдын оруулах

Урианхай сурын УАШТ эхэллээ

Монголчуудын "өвөг сур" хэмээгддэг урианхай сурын Улсын аварга шалгаруулах /УАШТ/ тэмцээн өнөөдөр Нийслэлийн Налайх дүүрэгт эхэллээ. Уг харваанд Монгол Улсын өнцөг булан бүрээс 200 гаруй баг тамирчид