loader
Чөлөөт бүсээр нэвтрүүлж буй өндөгний нийлүүлэлтийг хязгаарлалаа

Чөлөөт бүсээр нэвтрүүлж буй өндөгний нийлүүлэлтийг хязгаарлалаа

Засгийн газрын хуралдаанаар “Чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт оруулахад гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зорчигчийн худалдаж авсан 3 сая төгрөг хүртэл үнийн дүнтэй барааны нэр төрлийн жагсаалт”-аас “шувууны өндөг”-ийг хасахаар шийджээ.


Аж ахуйн нэгж өндөг импортлоход гаалийн албан татвар 15, НӨАТ 10 хувийн татвар төлдөг. Харин Чөлөөт бүсийн тухай хуулийн дагуу өндөг импортлогч аж ахуйн нэгж зорчигчийн нэрээр бүрдүүлэлт хийж, татварын хөнгөлөлт ашиглан Монгол Улсын стандартын шаардлагад нийцээгүй, эрүүл ахуйн горим алдагдсан, их хэмжээний өндөг зах зээлд нийлүүлэх, улмаар дотоодын үйлдвэрлэлийг эрсдэлд оруулах нөхцөл үүсээд байгааг ХХААХҮЯ мэдээлэв. Иймд зорчигчийн нэр дээр бүрдүүлэлт хийж, чөлөөт бүсээр нэвтрүүлж буй өндөгний нийлүүлэлтийг хязгаарласнаар хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, шударга өрсөлдөөнийг бий болгох нөхцөл бүрдэх аж.


Алтанбулаг чөлөөт бүсээр дамжуулан ОХУ-аас энэ оны эхний 6 сарын байдлаар хадгалалтын хугацаа нь дуусах дөхсөн, ижил төрлийн импортын өндөгнөөс 30, дотоодын өндөгнөөс 80 хувь хямд 6.6 сая ширхэг өндөг импортолжээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангахыг үүрэг болголоо

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өвөлжилтийн бэлтгэл ажил, хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон цаг үеийн бусад асуудлыг хэлэлцлээ. Шуурхай зөвлөгөөний эхэнд өмнөх хурлаар өгсөн 34 үүрэг даалгаврын хэрэгжилт 81.5 хувьтай байгааг танилцууллаа

Алдарт эхийн мөнгөн тусламж болон насны хишгийг 14-нд олгоно

Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарийг танилцуулав. Хоёрдугаар сарын 14-нд 10 тэтгэмж олгох юм байна. Үүнд,Нийгмийн халамжийн тэтгэвэрАс

“Улаанбаатар трам” төсөл хэрэгжсэнээр авто замын нэвтрүүлэх чадвар 23.6 хувиар нэмэгдэнэ

Сүүлийн арван жилийн хугацаанд Улаанбаатар хотын автомашины тоо гурав дахин өсөж, нийт өрхийн 70 гаруй хувь нь суудлын автомашин эзэмшиж байна. Харин энэ хугацаанд авто замын сүлжээ ердөө 19 хувиар нэмэгдсэн нь замын хөдөлгөөний хэт ачаалал үүсэх гол шалтгаан болжээ. Өнөөдрийн байдлаар нийслэлийн иргэд өдөрт дунджаар 2.4 цагийг авто замын түгжрэлд зарцуулж байна. Энэ нь жилдээ 35 хоногийг үр ашиггүй өнгөрүүлж байгаа гэсэн тооцоо юм.