loader
Ө.Мөнхжин олон улсын тэмцээнээс алтан медаль хүртжээ

Ө.Мөнхжин олон улсын тэмцээнээс алтан медаль хүртжээ

Монголын сонгодог урлагийн шинэ залуу од, балетчин Ө.Мөнхжин БНСУ-ын олон улсын тэмцээнээс алтан медаль хүртлээ. 

Өлзийжаргалын Мөнхжин нь 2010-2018 онд ОХУ-ын Пермь хотын Сонгодог бүжгийн сургуулийг балетын жүжигчин мэргэжлээр амжилттай суралцаж төгсчээ. Тэрбээр 2018 оноос Дуурь, бүжгийн эрдмийн театр /ДБЭТ/-т балетын жүжигчнээр ажиллаж байгаа юм.

Авьяаслаг залуу уран бүтээлч 2017 онд БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулсан “IBCC 2017” тэмцээнээс "Тусгай байр", 2019 онд ОХУ-ын Улаан-Үдэ хотод болсон "Орос-Япон Евро Азийн" балетын анхдугаар тэмцээнээс дэд байрын шагналыг тус тус хүртэж байжээ.

Ө.Мөнхжин ДБЭТ-ын тайзнаа П.И.Чайковскийн "Щелкунчик", "Хунт нуур", А.Аданы "Жизель", И.Морозовын "Амттаны доктор" зэрэг бүтээлүүдэд гол дүрүүдийг бүтээсэн шилдэг балетчин билээ. 

ДБЭТ-ын балетын гоцлооч бүжигчин Ө.Мөнхжин "Koria international ballet competition" тэмцээнд эх орныхоо төлөөлөн ийнхүү амжилттай оролцсон байна.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Улс төрийн намууд “шилэн” болохоос нааш авлигын асуудал арилахгүй

Улс төрийн намууд ил тод санхүүжилттэй, олон нийтэд тайлагнадаг, бодлогоор өрсөлддөг тогтолцоотой болсноор мөнгө дагасан улс төрийг арилгах боломж байна. Тиймээс намууд ил тод ажиллаж, олон нийтийн

“Бүргэдийн баяр-2023” наадам “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготойгоор уламжлал болгон зохион байгуулагддаг “Бүргэдийн баяр” наадам 13 дахь жилдээ “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт 2023 оны 3-р сарын 4,5-ни

62 дахь удаагийн "Grammy awards"-ийн онцлох агшнууд

Лос Анжелес хотноо 62 дахь удаагийн "Grammy awards"-ийн шагнал гардуулах ёслол болж өнгөрлөө. Энэ жилийн онцлох уран бүтээлч нь дуучин Били Айлиш байв. Тэрбээр оны шилдэг дуу, шилдэг цомог болон шилдэ