loader
“Троллууд циркийн гайхамшигт ертөнцөөр” шоу тоглолтнд Эмоци продакшны залуу жүжигчид циркийн үзүүлбэр үзүүлж, циркчид жүжиглэнэ

“Троллууд циркийн гайхамшигт ертөнцөөр” шоу тоглолтнд Эмоци продакшны залуу жүжигчид циркийн үзүүлбэр үзүүлж, циркчид жүжиглэнэ

“Эмоци” продакшны залуу жүжигчид “Даймонд” циркийн уран бүтээлчидтэй хамтран “Троллууд циркийн гайхамшигт ертөнцөөр” шоу тоглолтыг энэ сарын 31 болон 6 дугаар сарын 01-ний өдрүүдэд хүүхэд багачуудад зориулан тоглохоор бэлтгэлдээ гарчээ.

Бэлтгэлийн үйл явцаас харахад үнэхээр сонин содон шийдлийн тоглолтыг үзүүлэх гэж байгаа нь харагдаж байлаа. Тайз дэлгэцийн уран бүтээлчид циркийн гайхамшигт үзүүлбэрүүд үзүүлж, харин циркийн жүжигчид жүжиглэсэн хэлбэрийг гаргаж хосолсон сонирхолтой үзүүлбэрүүдийг бэлдэж байлаа.

Гайхамшигт циркийн үзүүлбэр, авьяаслаг уран бүтээлчдийн хөгжилтэй, хөөртэй тоглолтууд, үлгэрийн баатрууд, хүүхэд багачуудын үзэх дуртай “Хүн аалз” гээд олон олон сонирхолтой үзүүлбэрийг багтаасан адал явдалт шоу тоглолт үзэгч бяцхануудаа лавтай уйдаахгүй гэдгийг уран бүтээлчид дуу нэгтэй хэлж байна.




foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррешийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррешийг хүлээн авч уулзавМонгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй НҮБ-ын Ерөн

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын замд борооны ус зайлуулах шугам угсарч байна

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг, Нийслэл хүрээ өргөн чөлөө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын зам дагуу ус зайлуулах шугам угсрах ажлыг Геодези, усны барилга байгууламжийн газар /ГУББГ/ гү

Голын эрэгт сууж байсан 4, 18 настай охид руу нохой дайрснаас ус руу унаж, бага нь энджээ

Хан-Уул дүүргийн XII хорооны нутаг дэвсгэр болох “Био”-гийн гүүрний зүүн талд Туул голд бага насны хүүхэд осолдсон тухай дуудлагыг ОБЕГ долоодугаар сарын 25-ны 11:02 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу