loader
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх МҮОНРТ-ийн алтан сан хөмрөгийг 4К,   тоон системд шилжүүлэх төслийн нээлтэд оролцлоо.

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх МҮОНРТ-ийн алтан сан хөмрөгийг 4К, тоон системд шилжүүлэх төслийн нээлтэд оролцлоо.




Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх МҮОНРТ-ийн алтан сан хөмрөгийг 4К,   тоон системд шилжүүлэх төслийн нээлтэд оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн онд Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийх үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааны 11 баримт бичигт гарын үсэг зурсан. Үүний нэг нь МҮОНРТ-ийн дуу, дүрсийн сан хөмрөгийг аналоги системээс тоон системд шилжүүлэх тухай хамтын ажиллагааны протокол байсан юм.

4К, тоон системд шилжсэнээр архивын материалуудыг дуу, дүрсний өндөр чанартай сэргээж, нийтэд үзүүлэх, түгээх, хуваалцах боломж улам өргөжиж байна.

Түүх, соёлын үнэт баялгийн сан хөмрөг, үндэстний ой санамжийг хадгалах, соёлын биет болон биет бус хосгүй үнэт өвийг хамгаалах нэгэн шинэ хуудсыг нээж байгаад Ерөнхийлөгч баяр хүргэлээ.

Мөн эх соёл, түүхэн өвөө нандигнан хамгаалж, сан хөмрөгөө 4К, тоон системд шилжүүлж буй МҮОНРТ, хамтран ажиллаж байгаа Туркийн Соёлын яамны харьяа Хамтын ажиллагаа зохицуулах агентлаг, “Ти Ар Ти” үндэсний телевизийн корпорацын хамт олонд амжилт хүслээ.

МҮОНРТ-ийн алтан санд түүх, өв соёл, улс төр, нийгэм, эдийн засгийн үйл явдлуудын талаарх 150 мянга гаруй бичлэг, 16 мянга орчим соронзон хальс хадгалагдаж байна.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Хичээл хийх зуураа ЭМОРЧ сонсох боломж

Заримдаа номын санд хичээл хийхэд залхуу хүрэм байдаг биздээ. Хичээнгүйлэн суралцахын хамт сурч амжаагүй Солонгос хэл болон англи хэл гэх мэтийг сурах зэрэг олон зүйлийг төлөвлөж байгаа биздээ. Өнөөдө

Засгийн газрын хуралдаанаар Т.Аюурсайханы  УИХ-ын дарга, Ерөнхий сайдад албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэнэ

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар ХНХ-ын сайд Т.Аюурсайханы хүсэлтийг хэлэлцэнэ. Тодруулбал, тэрбээр УИХ-ын дарга, Ерөнхий сайдад албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан билээ.Тэрбээр

У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд үг хэлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцоно.