loader
“Нүүдэлчин-2026” фестиваль ирэх сард болно

“Нүүдэлчин-2026” фестиваль ирэх сард болно

Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах зорилготой “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг наймдугаар сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулна. Тус фестиваль нь Монгол Улсад оршин буй угсаатны бүлгүүдийн соёлын биет бус өвийн онцлогийг олон нийтэд таниулах, байгаль, уур амьсгалын өөрчлөлттэй зохицон амьдрах түүнтэй харилцан шүтэлцэж ирсэн уламжлалт мэдлэг, арга ухааныг түгээн дэлгэрүүлэх зорилготой. Мөн “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн үеэр аймаг, нийслэлийн отог, “Соёлын өвийн өртөө”, “Нүүдэлчдийн ертөнц: Өнгөрсөн ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал, “Жуулчны хоолны гудамж”, “Жижиг дунд үйлдвэрлэлийн” үзэсгэлэн худалдааг зохион байгуулна. Үүнээс гадна соёлын биет бус өвийн оршин тогтнох чадварыг тодорхойлох үзлэгийг үргэлжлүүлэн фестивальд оролцогч өвлөн уламжлагчдаас өвийн оршихуйд хамаарах мэдээллийг цуглуулж, дүн шинжилгээ хийх ажлыг зохион байгуулдаг уламжлалтай юм.

                                                                                                                                                      Эх сурвалж: News.mn



foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Тайваньд Монголын 460 орчим иргэн амьдарч байна

АНУ-ын Конгрессын тэргүүн мягмар гарагийн орой Тайваньд айлчилсан нь дэлхий нийтэд халуун сэдэв болж байна. Олон улсын нөхцөл байдал хурцадмал байгаа үед Тайбэй дахь Улаанбаатарын Худалдаа эдийн засги

Төв талбайд МАНАН-гийн эсрэг ХОЁР дахь жагсаал болж байна

Төв талбайд МАНАНгийн эсрэг II дахь жагсаал эхэллээ.Шууд үзэх: Цагдаагийн байгууллагаас жагсаалд оролцохоор ирж буй иргэдийн биед метал эд зүйл бий эсэх, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх

Иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа

Нийслэлийн Онцгой байдлын газарт өнөөдөр буюу 29-ний өглөө орсон борооны улмаас Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Ус-15”-ын орон сууцуудын дунд их хэмжээний ус тогтож хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн.