loader
Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт инноваци нэвтрүүлэх үндэсний зөвлөгөөн эхэллээ

Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт инноваци нэвтрүүлэх үндэсний зөвлөгөөн эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци” үндэсний зөвлөгөөн эхэллээ.

Монгол Улсын нийгэм-эдийн засгийн бүхий л хүрээнд шинжлэх ухаан, технологи, инновацийн талаарх ойлголт, мэдлэг, соёлыг түгээх, дамжуулах, бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлж, инновацийн олон талт түншлэлийг өргөжүүлэх, чадавхийг бүрдүүлэх замаар мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх, Халамжаас хөдөлмөрт, Олборлолтоос боловсруулалтад, Импортоос экспортод шилжсэн орон болох зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор нэгдсэн хуралдаан, инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэн, хэлэлцүүлэг зохион байгуулж байна.

Зөвлөгөөнд боловсрол, шинжлэх ухааны салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн салбарынхан оролцож байна.

Энэхүү үйл ажиллагааны үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан сайдын нэрэмжит Грантын шагнал гардуулах бөгөөд доорх хөтөлбөрт тусгасан сэдвүүдээр илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм. 


foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

БОАЖ-ын сайд албан даалгавар гаргалаа

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ албан даалгавар гаргалаа. Тус албан даалгавар нь "Газрын тосны бүтээгдэхүүний жижиглэн худалдааны үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хөрсний бохирдол

ЖАЙКА-тай хамтран Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хэрэгжүүлж байна

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Кобаяши Хироюки болон Японы Ёс зүйн хорооны тэргүүн Ито Наоки нарыг хүлээн авч уулзлаа

Н.Учрал: Би хаягаа шилжүүлээгүйгээс долоон хүүхэдтэй болчихоод байна

Иргэдийн бүртгэлд алдаа гарсантай холбогдуулан Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэл өглөө.Тэрбээр "Хүүхдийн мөнгөний асуудлын тухайд Засгийн газар анх удаа төрд байгаа мэдээллийг ашигл