loader
2023 онд “Дэлхийн экспортыг дэмжих форум”-ыг зохион байгуулна

2023 онд “Дэлхийн экспортыг дэмжих форум”-ыг зохион байгуулна


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Олон улсын худалдааны байгууллагын Орлогч захирал Дороти Тембо тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Улаанбаатар хотноо 2023 онд зохион байгуулахаар төлөвлөгдөж буй “Дэлхийн экспортыг дэмжих форум”-ын бэлтгэл ажлын хүрээнд санал, мэдээлэл солилцов. Олон улсын худалдааны байгууллагын Орлогч захирал Дороти Тембо нь энэхүү форумыг зохион байгуулахад Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам чухал байр суурь эзлэх бөгөөд тус яамны дэмжлэг оролцоо нэн чухал гэдгийг онцоллоо. Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн форумыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд хамтран ажиллаж, мэдээлэл солилцон, шаардлагатай дэмжлэгийг үзүүлэхээ илэрхийлэв.

“Дэлхийн Экспортыг Дэмжих Форум” (World Export Development Forum) нь Женев хотноо төвтэй Олон улсын худалдааны төв (International Trade Centre-ITC)-ийн дэмжлэг, оролцоотойгоор 1999 оноос жил болгон зохион байгуулагдаж буй бөгөөд ОУХТ-өөс тухайн улсын Засгийн газартай хамтран тухайн жилийн форумыг зохион байгуулдаг. Тус форум нь хөгжиж буй орнуудын худалдаа, экспортыг дэмжих, жижиг, дунд үйлдвэрүүдийг бараа, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргах, дэлхийн болон бүс нутгийн нэмүү өртгийн сүлжээнд нэгдэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

“Дэлхийн Экспортыг Дэмжих Форумыг” Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл доор Улаанбаатар хотноо 2020 онд зохион байгуулахаар төлөвлөөд байсан боловч Ковид-19 цар тахал, дэлхий дахины цаг үеийн нөхцөл байдлын улмаас 2023 онд зохион байгуулахаар ОУХТ-ийн саналыг хүлээн авч, хэрэгжүүлэхээр болоод байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Нийслэлийн хэмжээнд 245 автобусаар сурагчдад үйлчилнэ

Монгол улсын Засгийн газар болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын аюулгүй, найдвартай зорчих “Сургуулийн автобус” төслийг хэрэгжүүлнэ” хэмээн тусгасан. Сургуулийн бүсэд хүүхдэд ээлтэй, аюулгүй орчныг бүрдүүлж, суралцагч гэр сургуулийн хооронд үнэ төлбөргүй зорчих “Сургуулийн автобус” төслийг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганд оролцоно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2022 оны 09 дүгээр сарын 19-24-ний өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо ажиллаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганд оролцоно.

МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ЧИНЬ ГАНТАЙ УТСААР ЯРИВ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ өдөр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Чинь Гантай утсаар ярьж, Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.Сайд Б.Батцэцэг БНХАУ-ы