loader
“Төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр” хэрэгжиж байна

“Төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр” хэрэгжиж байна

“Төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр”-ийг гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна.

Төрийн захиргааны албан хаагч эмэгтэйчүүдийн карьер хөгжлийг дэмжиж, тэдний ур чадварыг дээшлүүлэх замаар төрийн албан дахь удирдах түвшний жендэрийн ялгамжийг арилгах ажлын хүрээнд Төрийн албаны зөвлөл НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн шугамаар Эмэгтэйчүүд, залуучуудын оюуны сан ТББ-тай хамтран“Төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр”-ийг ийнхүү амжилттай хэрэгжүүлж байгаа юм.

Хөтөлбөрийн энэ удаагийн сургалтад “Стратегийн баримжаатай хүний нөөцийн удирдлага”, “Ёс зүйн зөвлөлийг бэхжүүлэх нь” дэд төсөл хэрэгжиж байгаа яам, агентлаг, аймгийн Засаг даргын Тамгын газар зэрэг төрийн захиргааны 14 байгууллагаас сонгогдсон дараагийн шатны албан тушаалд дэвшин ажиллах магадлал бүхий 29 эмэгтэй албан хаагчид хамрагдаж байна. 

Төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн манлайллын уг багц хөтөлбөр “Манлайллын сургалт”, “Коучингийн сургалт” болон “Менторшип хөтөлбөр” гэсэн үндсэн бүтцээс бүрддэг бөгөөд сонгон шалгарсан төрийн захиргааны эмэгтэй албан хаагчид менторуудын уулзалт, хэлэлцүүлэгт хамрагдан 3 сарын турш суралцах болно.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

А-80 авто бензиний 50 хоногийн, АИ-92 авто бензиний 24 хоногийнн нөөц байна

Улсын хэмжээнд 2022 оны есдүгээр сарын 19-ний өдрийн байдлаар нийт 119,368 тонн шатахуунтай байна. Үүнээс А-80 авто бензин 8,320 тонн буюу 50 хоногийн, АИ-92 авто бензин 32,059 тонн буюу 24 хоногийн нөөц юм.

Гудамж, зам, талбайн самбарын мэдээлэл стандартад нийцэж байгаа эсэхийг шалгана

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулав.Гудамж, зам, талбай, хуулийн этгээдийн нэр,

Кисеносатогийн анхны дэвжээнд гарах ёслолыг 18,000 хүн үзжээ

Шинэ ёкозуна Кисеносатогийн анхны дэвжээнд гарах ёслол Баасан гарагт Мэйжигийн үеийн сүмд болоход 18,000 орчим хүн үзэж сонирхжээ.Ажиглагчид ийм олон хүн цугларсан явдлыг Япончууд өөрийн ёкозунаг хүлэ