loader
Хэрлэн голыг хамгаалах цогц ажил эхэллээ

Хэрлэн голыг хамгаалах цогц ажил эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилга, өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Хэрлэн голыг хамгаалах ажил эхэллээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газраас Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газар, Хэрлэн голын сав газрын захиргаатай хамтарсан хурал хийж, ажлын төлөвлөгөө, зохион байгуулалтын талаар ярилцсан байна.

Энэ хүрээнд Хэрлэн гол дамнан урсдаг таван аймаг, нэг дүүрэг, 22 сумын төр, захиргааны байгууллагын болон холбогдох албаны хүмүүсээс бүрдсэн Ажлын хэсэг байгуулахаар боллоо. Цаашид Хэрлэн голын эх цутгал голуудыг давхар хамгаалалтад авч, гол, мөрнийг хамгаалах жишиг, цогц ажил хийхээр төлөвлөж байна.

Хэрлэн гол нь Хэнтийн нуруу, Бурхан Халдун хайрханаас эх авч 1,163 км урсан, хилийн цаана 200 гаруй км зайд Хөлөннуур (Далай нуур)-аар дамжин Номхон далайд цутгадаг томоохон голуудын нэг юм.

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Булган, Орхон чиглэлийн зам халтиргаа гулгаатай байгаа тул болгоомжтой зорчихыг анхаарууллаа

Цаг уурын байгууллагаас өнөөдөр болон маргааш нутгийн төв хэсгээр нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шууран зам даваанд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг сэрэмжлүүлж буй.Яг одоогоор Булган, Орхон айм

16 байршилд дугуйн замыг шинээр тавина

Иргэдийн амьдрах орчныг сайжруулахаар Улаанбаатар хот дахь явган хүний болон дугуйн замыг шинэчлэн засаж, шинээр барьж байна.Тодруулбал, 16 байршилд буюу хотын төвд 162.79 км, Сэлбэ, Туул, Тэрэлж, Хөл

Төрийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр Дэлхийн банк Монгол Улсад дэмжлэг үзүүлнэ

Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд С.Наранцогт өчигдөр Дэлхийн банкны төрийн секторын ахлах мэргэжилтэн, доктор Верена Фрицтэй уулзан тус яамны бүтэц, чиг үүрэг болон бусад яамдтай хамтын ажиллагаа, ажил