loader
Туул болон Сэлбэ гол орчмыг тохижуулахад БНСУ-аас туршлага судална

Туул болон Сэлбэ гол орчмыг тохижуулахад БНСУ-аас туршлага судална

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өчигдөр БНСУ-ын Инженерийн барилга байгууламж, технологийн үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах мэргэжилтэн Сэмхи Ли, Усны чиглэлийн инженер, Гачон их сургуулийн профессор Чой Жон Гуан болон Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах төслийн удирдагч Б.Цэцэг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр талууд Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах төслийн талаар хэлэлцэж, Сөүл хотод хэрэгжсэн ижил төстэй төслүүд болон БНСУ-ын туршлагын талаар мэдээлэл солилцсон юм.

Энэ үеэр Хотын дарга “Монгол Улсын эрс тэс уур амьсгалд тохирсон төлөвлөлт, бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Туул, Сэлбэ голыг олон улсын стандартад нийцүүлэн тохижуулж, урсцыг сайжруулснаар Улаанбаатар хотын уур амьсгалыг зөөллөх, чийгшлийг нэмэгдүүлэх, иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой” хэмээлээ.

Тус төсөлд БНСУ-ын мэргэжилтнүүд хамтран ажиллаж, мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, тус улсын сайн туршлагыг нэвтрүүлэхэд хамтран ажиллана гэдгээ онцлов. Мөн нийслэлийн зүгээс бүх талаар дэмжинэ гэдгээ Хотын дарга илэрхийлсэн байна.

зураг
 

 

Эх сурвалж: Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар 

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Л.Оюун-Эрдэнэ: Автозамын түгжрэл бууруулахдаа Лондон, Сингапур зэрэг хотын тэргүүн туршлагыг судалж манай улсад тохирохыг нэвтрүүлье

Хорооны анхны хуралдаан өнөөдөр болж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцов.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирэх долоо хоногт БНСУ-д албан ёсны айлчлал хийнэ

Айлчлалын үеэр визийн хөнгөлөлтийн асуудал яригдах юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэМонгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарг