loader
Л.Оюун-Эрдэнэ: Автозамын түгжрэл бууруулахдаа Лондон, Сингапур зэрэг хотын тэргүүн туршлагыг судалж манай улсад тохирохыг нэвтрүүлье

Л.Оюун-Эрдэнэ: Автозамын түгжрэл бууруулахдаа Лондон, Сингапур зэрэг хотын тэргүүн туршлагыг судалж манай улсад тохирохыг нэвтрүүлье

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг баталлаа. Хорооны анхны хуралдаан өнөөдөр болж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцов.

Тэрбээр, “2023 оны улсын төсвийн төслийг боловсруулах ажил эхэлж байна. Улаанбаатар хотын төвлөрөл, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах агуулгыг төсвийн төсөлд тусгах ёстой. Тухайлбал, орон нутагт шилжин очсон иргэдэд цалингийн нэмэгдэл олгох, тухайлсан санхүүгийн дэмжлэгийн аргыг хэрэглэж болно. Автозамын түгжрэл бууруулах ажлын төлөвлөгөөг гаргахдаа олон нийтэд сонгох хувилбар өгөхгүйгээр эрхийг нь хязгаарлаж болохгүй. Лондон, Сингапур зэрэг хотын тэргүүн туршлагыг судалж манай улсад тохирохыг нэвтрүүлэх шаардлагатай” гэв. Ерөнхий сайд дараагийн Засгийн газрын хуралдаанд Улаанбаатар хотын автозамын түгжрэл бууруулах урьдчилсан төлөвлөгөөг танилцуулахыг үүрэг болгов.
 

 “Түгжрэлийн эсрэг нийтээрээ” гэсэн үзэл баримтлалыг тус хорооноос гаргаж байгаа юм байна. Монгол Улсын сайд, Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар “Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулна гэдэг нь ганц, хоёр шийдвэрээр шийдэгдэхгүй. Бодлогын цогц ажил хийх ёстой. Хууль эрх зүйн орчны ч асуудал их байна. Үүнийг шийдэхийн тулд Үндэсний хороо ажиллана. Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах арга хэмжээ авахдаа олон нийтийн эрхийг хасах биш үүрэг хариуцлагад суурилсан бодлогын арга хэмжээ авна”  хэмээн мэдэгдэв. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Сангийн сайд асан С.Баярцогт  Швейцарын прокурорын байгууллагаас хэргийг нь цагаатгасан талаар мэдээлэл хийлээ

Тэрбээр "Надад 2016 оноос хойш Оюутолгойн гэрээтэй холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж маш удаан хугацаанд шалгасан. Энэ болгоныг тухайн үед хэвлэл мэдээллийн байгууллагууд удаа дараа мэдээлж байсан.Зө

Өнөөдөр МАН-ын бүлэг 11.00 цагаас хуралдах бол АН-ын бүлэг 10.00 цагаас хуралдана

Өнөөдөр МАН-ын бүлэг 11.00 цагаас хуралдах бол АН-ын бүлэг 10.00 цагаас хуралдаж аж. Хуралдаанаас гарсан шийдвэрийг эргэн мэдээлэх болно.

Х.БАТТУЛГА: АН ПАРЛАМЕНТАД ТОДОРХОЙ ХҮЧНЭЭР СУУХ ЭСЭХИЙГ ШИЙДЭХ СОНГУУЛЬ ХЭМЭЭН БОДОЖ НАМЫН ДАРГЫН СУНГААНД ОРОЛЦОЖ БАЙНА

Ардчилсан намын даргад нэр дэвшигчдэд тус намын дотоод сонгуулийн хорооноос үнэмлэхийг нь гардуулж өглөө.