loader
Сонгинохайрхан дүүргийн эмнэлэг цэцэрлэгтэй боллоо

Сонгинохайрхан дүүргийн эмнэлэг цэцэрлэгтэй боллоо

Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн ажилчдын хүүхдүүдэд зориулсан цэцэрлэгийн барилгын ажил бүрэн дууслаа.

Энэхүү цэцэрлэгийг байгуулахдаа Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хуучин байрны захиргааны хэсэг буюу нэг давхрын баруун жигүүрийн агааржуулалтыг бүрэн шийдэж тохижилт, засвар шинэчлэлтийг гүйцэтгэсэн байна.

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг нь 460 гаруй ажилтантай бөгөөд 60 хүүхэд хүлээн авах боломжтой цэцэрлэг ашиглалтад орсноор тус эмнэлгийн ажилтан, албан хаагчдын нийгмийн нэг чухал асуудлыг шийдвэрлэх боломж ийнхүү бүрдэж байна.

Мөн тус цэцэрлэг ашиглалтад орсноор дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн тоо нэгээр нэмэгдэж 64 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна.


foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Орон нутгийн 28 эмэгтэй Энэтхэг Улсад нарны эрчим хүчний чиглэлээр суралцжээ

Монгол Улсын 11 аймгийн 28 монгол эмэгтэй Бүгд Найрамдах Энэтхэг Улсад нарны зай хураагуур, батарей болон сүлжээнээс гадуурх технологийн гурван сарын сургалтад хамрагдаад иржээ.Тодруулбал, эрчим хүчн

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт  бүртгэгдсэн гал түймрийн 25, аюулт үзэгдэл, ослын 8 дуудлагаар алба хаагчид үүрэг гүйцэтгэлээ

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн гал түймрийн 25, аюулт үзэгдэл, ослын 8 дуудлагаар алба хаагчид үүрэг гүйцэтгэлээ.Энэ хугацаанд аюулт үзэгдэл, ослоос 8, гал түймрийн утаажилты

Зургаадугаар сарын 20-ныг хүртэл Тасганы овооноос Гэсэр сүмийн уулзварын замыг Зургаадугаар сарын 20-ныг хүртэл  бүхэлд нь хаана

Нийслэлийн Замын хөгжлийн газар энэ онд 14 байршил дахь гол болон туслах замд засвар, арчлалтын ажил хийнэ. Энэ хүрээнд Тасганы овооноос Гэсэр сүм хүртэлх авто замын шинэчлэлийн ажил эхлээд байна.Үүнт