loader
Цагаан сараар "сурагчдын хичээлийн хуваарь"-т өөрчлөлт гараагүй

Цагаан сараар "сурагчдын хичээлийн хуваарь"-т өөрчлөлт гараагүй

Сар шинийн баярыг тохиолдуулан ерөнхий боловсролын зарим сургуулиуд хичээлийн хуваарьдаа өөрчлөлт оруулж, амралтын өдөр хичээллэх шийдвэр гаргажээ. Тодруулбал, зарим сургууль хоёрдугаар сарын 18-19 ний  өдрүүдэд хичээллээд шинийн 4-5-нд амрах хуваарьтайгаар зохицуулсан аж.

Үүнтэй холбогдуулан баярын өдрүүдээр ерөнхий боловсролын сурагчдын хичээллэх хуваарьд өөрчлөлт орсон эсэх талаар Боловсрол шинжлэх ухааны яамны хэвлэлийн төлөөлөгч Ц.Шинэбаяраас тодруулав. Тэрбээр ярихдаа "Боловсролын яамны зүгээс ямар нэгэн тодорхой шийдвэр гараагүй байна. Нийтээр тэмдэглэх баярын тухай хуулийн дагуу шинийн 1-3-ны өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 21-24 хүртэл бүх нийтээр амарна. Харин ажлын өдрүүдийг шилжүүлэх эсэх шийдвэрийг Засгийн газраас гаргана" гэлээ.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Налайх дүүрэг 2-5 насны бүх хүүхдээ цэцэрлэгт хамруулна

Боловсрол шинжлэх ухааны сайдаар ахлуулсан цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах ажлын хэсэг өнөөдөр Налайх дүүрэгт ажиллав.Дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн насны 3416 хүүхэд байна. Тэдний 2286 нь буюу 67 х

Элсэлтийн Ерөнхий Шалгалт зургаадугаар сарын 23-26-нд орон даяар зэрэг зохион байгуулагдана

Элсэлтийн Ерөнхий Шалгалт зургаадугаар сарын 23-26-нд орон даяар зэрэг зохион байгуулагдана.Товлолт хугацаа болоход гурав хоног үлдээд байна. Шалгалт 10 хичээлээр болох бөгөөд Улаанбаатарын цагаар зур

Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 30-аас 20 хувь болгох боломжийг судалж байна

Шадар Сайдаас үүрэг өгсний дагуу Сангийн яам ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 30-аас 20 хувь болгох, 2013-2020 онд ипотекийн 8 хувийн зээлд хамрагдсан 63 мянга орчим иргэдийн зээлийн хүүг бууруу