loader
БШУЯ: 1500 төгрөгт багтаан чанартай хоол хүнсээр хүүхдэд үйлчилж байгаа сургуулиуд олон байна

БШУЯ: 1500 төгрөгт багтаан чанартай хоол хүнсээр хүүхдэд үйлчилж байгаа сургуулиуд олон байна

Үдийн хоол хөтөлбөрийг Ерөнхий боловсролын сургуульд хэрэгжүүлэн 1-5 дугаар ангийн 382 мянган хүүхэд хамрагдаж байна. 

Хэдийгээр үдийн цайнаас үдийн хоол руу бид шилжиж чадсан ч үнийн өсөлт зэрэгтэй холбоотойгоор төлөвлөсөн хэмжээнд  хүүхдэд шим тэжээл өгч чадахгүй байна. Хүүхэд хоногт хоол хүнснээс авах ёстой шим тэжээлийнхээ 15-20 хувийг сургуулийн үдийн хоолноос авч байна гэсэн судалгааг мэргэжлийн байгууллагууд гаргасан. 

Үдийн хоол хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд бүх талын хамтын ажиллагаа чухал юм. Хэдийгээр батлагдсан төсөв мөнгө 1500 төгрөгөөр хязгаарлагдаж байгаа ч үүнд багтаан чанартай хоол хүнсээр хүүхдэд үйлчилж байгаа сургуулиуд олон байна. Гэтэл зарим сургуульд амт чанар, хэмжээ хүртээмж, хоолны сонголт зэрэгтэй холбоотой зөрчлүүд ч гарч байгааг нуух ёсгүй. Тиймээс сургуулийн удирдлагууд, багш нар, аав ээж, асран хамгаалагчид үдийн хоолны чанарт хяналт тавих, шахаж шаардах хэрэгтэй.

Дотуур байранд амьдардаг сурагчдын хоолны мөнгийг бага боловч хэмжээгээр бид 2022 оны төгсгөлд нэмэгдүүлж чадсан. Цаашид ч цэцэрлэг, сургууль, дотуур байрны хүүхдүүдийн хоолны зардалтай холбоотой асуудлаар тодорхой шийдвэр гаргах хэрэгцээ шаардлага байсаар байна гэж БШУЯ онцлов.


foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Ерөнхий сайд ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг огцрууллаа

ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг огцруулах захирамж гаргалаа

“Улаанбаатар Их дуулга-2022” тжмцээнд 28 орны жүдочид хүч үзэхээр мэдүүлжээ

Улаанбаатар хотноо энэ сарын 24-26-нд зохион байгуулах Олон улсын жүдо бөхийн холбоо /ОУЖБХ /IJF/-ны цуврал тэмцээний нэгд багтсан “Улаанбаатар Их дуулга-2022” тэмцээн оролцох баг тамирчид мэдүүлгээ и

АСЕМ-ийн үеэр авсан 43 автобуснаас ГУРВАН нь алга болсон байна

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол эхэллэ