loader
Л.Энх-Амгалан: Сурагчдад дүн тавьдаг тогтолцоог халж, ахиц дэвшлийг үнэлдэг болно

Л.Энх-Амгалан: Сурагчдад дүн тавьдаг тогтолцоог халж, ахиц дэвшлийг үнэлдэг болно

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан салбартаа сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааны талаар өчигдөр мэдээлсэн хийсэн юм.

БШУЯ-наас medle.mn цахим сургуулийг хичээллүүлж эхэлжээ. Энэ цахим сургуулиас Монголын хамгийн шилдэг багш нарын хичээлийг сонсох боломжтой бөгөөд энэ жил улсын хэмжээнд аравдугаар ангийн 499 сургуулийн 10400 сурагч өөрийн сонгосон хичээлийг үзэж байна. Ирэх намар 11, 12-р ангийн хүүхдүүдийг улс даяар хамруулахаар төлөвлөжээ. Энэ бол хот, хөдөөгийн сургууль, төр хувийн сургуулийн сургалтын чанарын ялгааг арилгах чиглэлээр хийж буй ажлуудын нэг болохыг Л.Энх-Амгалан сайд онцлов.  



БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, БШУЯ-наас ерөнхий боловсрол, сургуулийн өмнөх боловсрол болон бүх багш нар, сурагчдыг  хамарсан чанарын үнэлгээг улс орон даяар хийсэн. Чанарын үнэлгээнээс сурагч авах ёстой мэдлэгийнхээ 50 хувийг сургуулиас авч байна гэсэн дүгнэлт гарсан. Хоёр сурагчийн нэг нь сурлагын хоцрогдолтой байна гэсэн үг. Энэ бол сэтгэл эмзэглүүлсэн асуудал. Өнөөдөр хот хөдөөгийн, төрийн хувийн сургуулийн ялгаа ингэж үүсэж байна. Хүүхэд анги өгсөх тусам хоцрогдол улам гүнзгийрдэг. Хоцрогдлын улмаас анги өгсөх тусам хүүхэд сурах сонирхолгүй болдог.
Тийм учраас намар хичээл эхлэхэд 1-12-р ангийн хүүхэд бүрд гарааны үнэлгээ хийж, сурлагын үр дүнг тооцож явах тогтолцоог бүрдүүлнэ. Цаашид Монгол Улсад дүн тавьдаг тогтолцоог халж, сурагчдын ахиц дэвшлийг үнэлдэг тогтолцоонд шилжүүлнэ.



-Багш нарын ур чадварыг ямар түвшинд үнэлсэн бэ?
-Чанарын үнэлгээнд ЕБС-ийн 30 мянга орчим багшийг хамруулж, зургаан түвшинд үнэлсэн. Үнэлгээнд хамрагдсан багш нарын 43 хувь нь 10-25 хувийн цалингийн урамшуулал авдаг болсон. Цаашид боловсролын хүртээмжээс илүү хүүхэд бүрд чанартай боловсрол эзэмшүүлэхэд анхаарах шаардлагатай байна.  

Шинээр төгсөж ирсэн багш хамгийн бага буюу 850 мянган төгрөгийн цалин авдаг байсан бол 1 сая 50 мянган төгрөгөөс эхэлж ажилласан жил, зэрэглэлээс шалтгаалан цалин нэмэгдэх боломж бүрдсэн. Багш нарын дундаж цалин 1.6 -1.8 сая төгрөг болсон. Цахим сургуульд ажиллаж байгаа багш нарын цалин 2.3-2.5 сая төгрөг байна.



https://youtu.be/5Ue1J7KE7KE
foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Татвар төлөөгүй оношлогоод ороогүй машиныг товчоодоор нэвтрүүлэхгүй

Улаанбаатар хот орчмын Эмээлт, Налайх-Тэрэлж, Хоолт, Түргэний төлбөр авах цэг /ТАЦ/-үүдийн үйл ажиллагаа бүрэн цахимжсан. Энэ нь нэг машинаас төлбөр авахад 30 секунд зарцуулдаг байсныг гурван секунд б

ЭХЭМҮТ: Хүүхэд оройтож унтах тусам дархлаагаа алддаг

2023 оны нэгдүгээр сарын 9-ний байдлаар улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт алаг цоог буюу "Улбар шар" түвшинд хүрч, яаралтай тусламжийн тасагт үйлчлүүлж байгаа хүүхдүүдийн 72%, хүүхдийн т

Энэ сарын 25-нд нийтийн тээврийн автобусны 39 чиглэлд дараах өөрчлөлтүүд оржээ

“Автомашингүй өдөр-2022” арга хэмжээ 2022 оны есдүгээр сарын 25-ны өдөр 07:00-18:00 цагийн хооронд зохион байгуулагдана.