loader
ЭХЭМҮТ: Хүүхэд оройтож унтах тусам дархлаагаа алддаг

ЭХЭМҮТ: Хүүхэд оройтож унтах тусам дархлаагаа алддаг

2023 оны нэгдүгээр сарын 9-ний байдлаар улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт алаг цоог буюу "Улбар шар" түвшинд хүрч, яаралтай тусламжийн тасагт үйлчлүүлж байгаа хүүхдүүдийн 72%, хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 85%, сэхээнд байгаа хүүхдүүдийн 76% нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай байгааг ХӨСҮТ-ээс мэдээлсэн.

ЭХЭМҮТ-ийн Үндэсний төвийн хүүхдийн хүлээн авах яаралтай тусламжийн тасагт л гэхэд 24 цагийн дотор 350-380 хүүхэд үйлчлүүлж байна. Эдгээр хүүхдүүдийн 70-80 % нь амьсгалын замын өвчтэй байна. ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Ариунхишиг эцэг, эхчүүдэд дараах зөвлөгөөг өглөө.

-Ханиадтай хүүхдээ эдгэртэл нь нийгмийн харилцаанд бүү оруулаарай-

Хэрвээ нэгэнт ханиад томуу хүрсэн бол халдвар хамгааллын дэглэмээ барин эдгэртэл нь нийгмийн харилцаанд буюу сургууль цэцэрлэгт нь явуулахгүй байх хэрэгтэй. Энэ нь бусад хүүхдийг ч гэсэн хамгаалж байна гэсэн үг. Энэ улиралд томуу болон томуу төст гэсэн хоёр төрлийн вирус яваад байгаа. Хүүхдэд хийлгэдэг томуугийн вакцин нь дээр дурдсан гурван вирусээс сэргийлж чаддаг юм шүү.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

86309 хүүхдийн хүсэлт системд бүртгэгдээд байна

2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн өглөөний 07.30 цагийн байдлаар 86 309 хүүхдийн хүсэлт E-mongolia системд бүртгэгдээд байна.Үүнээс:2 настай 19893 буюу нийт 2 настай хүүхдийн 54,1 хувь3 настай 2254

24 болон түүнээс дээш суудалтай, 45-аас дээш хүний багтаамжтай нийтийн тээврийн шинэ автобусыг татваруудаас чөлөөлнө

Импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх нийтийн тээврийн үйлчилгээний зориулалт бүхий шинэ автобусны жагсаалтыг Засгийн газар өнөөдөр баталжээ.Барааг тодорхойлох, кодлох уялд

Төв талбайд МАНАН-гийн эсрэг ХОЁР дахь жагсаал болж байна

Төв талбайд МАНАНгийн эсрэг II дахь жагсаал эхэллээ.Шууд үзэх: Цагдаагийн байгууллагаас жагсаалд оролцохоор ирж буй иргэдийн биед метал эд зүйл бий эсэх, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх