loader
Татвар төлөөгүй оношлогоод ороогүй машиныг товчоодоор нэвтрүүлэхгүй

Татвар төлөөгүй оношлогоод ороогүй машиныг товчоодоор нэвтрүүлэхгүй

Улаанбаатар хот орчмын Эмээлт, Налайх-Тэрэлж, Хоолт, Түргэний төлбөр авах цэг /ТАЦ/-үүдийн үйл ажиллагаа бүрэн цахимжсан. Энэ нь нэг машинаас төлбөр авахад 30 секунд зарцуулдаг байсныг гурван секунд болгож, бүх терминалуудаар машин нэвтрэх боломжтой болж байгаа аж.
Тодруулбал, тухайн төлбөр авах цэгүүдээр тээврийн хэрэгсэл дамжин өнгөрөхөд ямар нэгэн байдлаар зогсох, бэлэн мөнгө, банкны карт зэргийг ашиглаж, төлбөр тооцоо хийх шаардлагагүй. Энэ дагуу өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хот руу торгууль, татвар төлөөгүй, оношилгоонд ороогүй машин нэвтрэх боломжгүй болж байна.
ТАЦ-ийн бүх дамжин өнгөрөх хэсгүүд нээлттэй байх ба тухайн төлбөрийн нэхэмжлэхийг И-баримт Roadpay.mn, аппликэйшнаар хүлээн авч, И-баримт, Roadpay.mn, Мон пэй, Сошиал пэй болон бүх банкны интернэт үйлчилгээг ашиглан төлж болохоор зохицуулагдсан аж. Жолооч төлбөр авах цэгтэй холбоотой санал, гомдол, мэдээллийг 70002413 утсаар холбогдон авах боломжтой юм.
foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Үндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөр

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг бүрэн э

Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөлийн хүсэлтээр уулзалт хийлээ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, БОАЖЯ-ны газар, хэлтсийн дарга нарын бүрэлдэхүүний хамт өнгөрөгч даваа гарагт Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөлийн хүсэлтээр уулзалт хийж, талууд

Улаанбаатарт 21-23 хэм дулаан, үүлшинэ

2022 оны наймдугаар сарын 17-ны 08.00 цагаас 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээХур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн