loader
“Тоёота” брэндээс сурагчдад замын хөдөлгөөний дүрмийн тухай 5000 комик ном гардуулан өглөө

“Тоёота” брэндээс сурагчдад замын хөдөлгөөний дүрмийн тухай 5000 комик ном гардуулан өглөө

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс 2022 онд гаргасан мэдээлэлд 1224 хүүхэд суудлын машинд зорчих үедээ, 1566 хүүхэд явган зорчиж байх үедээ, 222 хүүхэд мотоциклтой зорчих үедээ зам тээврийн осолд орж гэмтсэн гэх тоо баримт дурдагджээ. Хүүхдүүд ихэвчлэн сургууль, цэцэрлэгийн орчинд, асран хамгаалагчгүйгээр зам хөндлөн гарах, машины урдуур гүйх зэрэг үедээ энэ төрлийн осолд өртдөг байна. Энэ нь нэг талаараа сурагчид багачуудын замын хөдөлгөөний дүрмийн тухай ойлголт, мэдээлэл хангалтгүй байгаагийн илрэл юм.

“Тоёота” брэндийн нийгмийн хариуцлагын хүрээнд 2018 оноос эхлэн хэрэгжүүлж буй “Toyota Safetybook” төсөл нь бага насны хүүхдүүдэд замын хөдөлгөөний дүрмийг хялбар, сонирхолтой байдлаар ойлгуулан таниулж, улмаар зам тээврийн осолд өртөх эрсдэлийг бууруулах зорилготой ажээ.

2021 оноос эхлэн комик номын хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхэд анхаарч “Тото Лулу хоёрын адал явдал” зурагт номыг бүтээн, замын хөдөлгөөний эрсдэл бүхий сургуульд суралцдаг 1-5 дугаар ангийн сурагчдад тараан, замын хөдөлгөөний дүрэм, аюулгүй байдлыг тайлбарлан таниулж ирсэн байна.

Уг төсөл энэ жил амжилттай үргэлжилж “Тото Лулу хоёрын адал явдал” зурагт номын 2 дугаар цувралыг гаргасан бөгөөд уламжлал ёсоор нийт 15 сургуулийн бага ангийн хүүхдүүдэд уг комик номоо үнэ төлбөргүй тараажээ. Мөн төслийн хүрээнд “Тото Лулу хоёрын адал явдал” фэйсбүүк хуудсанд номын анги бүрийг нийтлэн хүргэхээс гадна Youtube-ийн “Тото Лулу хоёры адал явдал” сувгаас номын богино хэмжээний анимейшнийг хүлээн авч үзэх боломжтой ажээ.

Комик номыг видео хэлбэрээр үзэх бол: Тото Лулу хоёрын адал явдал - https://www.youtube.com/@Toto_Lulu

Пост хэлбэрээр үзэх бол: Тото Лулу хоёрын адал явдал | Ulaanbaatar | Facebook
https://www.facebook.com/TotoLulu.TrafficSafety


foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

“СУДАР ЭГШИГЛЭН” ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА

Ном уншиж, уншсан номын тэмдэглэлээ бусадтай хуваалцдаг СУДАР ЭГШИГЛЭН төсөл Сүхбаатар аймагт хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжиж, 3000 орчим оролцогч 14 мянган номын тэмдэглэл ирүүлсэн бөгөөд өнөөдөр

“МОННИС” ГРУПП Б.МӨНГӨНЗУЛД NISSAN JUKE АВТОМАШИН ГАРДУУЛЛАА

ББСАН -ийн Үүсгэн байгуулагч Бат-Өлзийн Бат-Эрдэнэ Моннис групп-д хүсэлт тавьсны дагуу Шатрын дэлхийн аварга Б.Мөнгөнзулд автомашины эрхийн бичгийг Монголд ирэхэд нь гардуулж байсан. Тэгвэл уг мялаалг

БОЛОВСРОЛЫН СЭТГЭЛ ЗҮЙЧДИЙН 3 ДАХЬ ЭЭЛЖ СЕРТИФИКАТАА ГАРДАН АВЛАА

Ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажиллуулах зорилгын хүрээнд боловсролын сэтгэл зүйчдийг мэргэшүүлэх сургалтыг үе шаттай зохион байгуулж байгаа. Өнөөдөр 3 дахь ээлжийн төгсөгчид сертификатаа гардан авлаа.