loader
Эмэгтэйчүүдийн чуулган анх удаагаа

Эмэгтэйчүүдийн чуулган анх удаагаа

Мартын-8  гэхээр олонх маань баяр хэмээн ойлгож, хүлээж авсаар дассан. Тэгвэл Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтуулан Монголын залуучуудын холбооны дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс “Эмэгтэйчүүд ба ирээдүй” чуулганыг зохион байгуулах гэж байна. Монгол Улсын 16-40 насны бүх залуучуудын төлөөллийг хамарсан 102 жилийн түүхтэй Монголын залуучуудын холбооны Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс зохион байгуулж байгаа гэдгээрээ тус чуулганд Z үеийнхнээс эхлээд шинэ үеийн охид бүсгүйчүүд, гэр бүл, сэтгэл судлаач, хуульч, урлаг соёл, нийгмийн зүтгэлтэн төлөөллүүд оролцож, нийгэм, гэр бүл, эмэгтэйчүүд охидод тулгамдаж буй асуудлыг хэлэлцэнэ.

Мэдээж хэрэг, бүх үеийн төлөөлөл оролцож байгаа учраас “Өөрийгөө хэрхэн ялан дийлэх вэ”, “Шинhttps://www.facebook.com/profile.php?id=100063703874787жлэх ухаанч охидын манлайлал” зэрэг сэдвээр мэдээлэл солилцож, бүсгүйчүүдийн бүтээж, өөдрөг, амжилттай түүхээс ч хуваалцана. Мөн энэ чуулганд урлагийн төлөөлөл ая дуугаа өргөж, санал бодлоо хэлэлцэнэ. Сонирхолтой нь, дуучин МУГЖ Т.Ариунаа мөн ололцож, итгэл тавих юм байна.

Аливаа чуулга уулзалт, арга хэмжээний үр дүн хамгийн чухал байдаг. Тэгвэл тус чуулганаар Гэр бүлийн тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг өрнүүлэн, охид эмэгтэйчүүдийн саналыг уламжлах бөгөөд чуулганы нэгдсэн дүгнэлт гарган ирэх жилийн гуравдугаар сарын 8-ныг хүртэл хийж, хэрэгжүүлэх ажлаа төлөвлөн баталж, ажил хэрэг болгох юм байна.

Одоогийн байдлаар чуулганд үе, үеийн төлөөлөл 400 гаруй хүн оролцохоор төлөвлөөд байгаа бөгөөд жил болгон уламжлал болгон зохион байгуулна. "Эмэгтэйчүүд ба Ирээдүй" чуулган гуравдугаар сарын 5-ны 11.00-15.00 цагт Туушин зочид буудлын Сүлд танхимд болох юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж унших боломжтой.  

МЗХ-ны дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөл

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ТОЙМ: ЭНЭ ДОЛОО ХОНОГТ УИХ-ЫН ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛУУД

УИХ-ын нэгдсэн чуулган энэ долоо хоногийн пүрэв, баасан гарагт хуралдана. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. · Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл

“Катар-2022” ДАШТ-ий шөвгийн 8 багийг тодрууллаа

Африк тивийн ганц найдвар Мороккогийн шигшээ баг, Испанийн шигшээг гэрт хариулж, ДАШТ-ий шилдэг 8 багийн нэгээр түүхэндээ анх удаагаа шалгарч байна.

MUNCEP-2022 хөтөлбөр амжилттай хэрэгжлээ

Монгол Улс, АНУ-ын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах ирээдүйн манлайлагчдыг төрүүлэх зорилго бүхий Mongolian - U.S. National Civic Engagement Program (MUNCEP) хөтөлбөрийг Элчин сайд Ө.Батбаярын