loader
Сөүл-Улаанбаатар хооронд агаарын ачаа тээврийн захиалгат нислэгийн үйлчилгээ тогтмолжно

Сөүл-Улаанбаатар хооронд агаарын ачаа тээврийн захиалгат нислэгийн үйлчилгээ тогтмолжно

Монгол Улсын агаарын ачааны 90 орчим хувийг нэвтрүүлдэг БНСУ-ын Инчон нисэх онгоцны буудлаар дамжуулан тээвэрлэж буй ачааны хэмжээ цар тахлын өмнөх үетэй харьцуулахад хоёр дахин нэмэгдээд байна.

2021 оны 8 дугаар  сараас манай улсын чиглэлд 90 орчим нислэгийг улс хоорондын тээвэр зуучийн Ландбридж ХХК-ийн захиалгаар 7 хоног бүрийн Лхагва, Бямба гарагт “Air Incheon” компани нислэг  үйлдэж, ачаа тээврийн хүндрэл бэрхшээл, үнийн өсөлтийг бууруулахад дэмжлэг үзүүлж байгаа.

Инчон-Улаанбаатарын чиглэлд ачаа тээврийн нислэгийн тогтвортой байдлыг хангах, хамтын ажиллагааг цаашид улам хөгжүүлэх зорилгоор улс хоорондын тээвэр зуучийн Ландбридж ХХК-ийг БНСУ-ын “Air Incheon” компанийн Монгол дахь “Албан ёсны төлөөлөгч”-өөр томилох тухай гэрээг энэ сарын 7-ны өдөр Инчон хотноо талууд байгуулав.  

Уг гэрээнд Ландбридж компанийн Ерөнхий захирал Д. Энхтүвшин, “Air Incheon” компанийн Ерөнхий захирал Пак Ён Гван нар гарын үсэг зурж, Сөүл дэх ЭСЯ-ны Элчин зөвлөх Ж. Оюунбаатар, зөвлөх П. Батсайхан нар уг ёслолын арга хэмжээнд байлцав.

Эх сурвалж: Сөүл дэх Монгол Улсын Элчин Сайдын Яам

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

“Сити-Тек Токио 2023” үзэсгэлэнд Монголын хоёр компани оролцож байна

Дэлхийн томоохон хотуудад тулгамдаж буй хүн амын насжилт, дэд бүтцийн асуудлууд, мөн уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай сорилтуудыг даван туулж, тогтвортой хотыг бий болгоход шинэ санаа, технологийн ч

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 92 хувьтай байна

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Энэ зун нислэгийн багтаамж 96 хувиар, суудлын тоо 132 хувиар өснө

Хил хаагдсан цар тахлын хугацаанд нислэгийн тоо эрс буурч, агаарын тээврийн салбар хүнд нөхцөлд ороод байсан. Харин 2022 оноос энэ салбар сэргэж эхэлсэн дүр зургийг тоон статистикээс харж болохоор бай