loader
Монгол Улсын агаарын замын 80 хувийг шинэчилсэн гэв

Монгол Улсын агаарын замын 80 хувийг шинэчилсэн гэв

Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалын дагуу Монгол Улсын агаарын зайд ашиглагдах агаарын замуудыг шинэчлэн тогтоож, өнөөдөр Олон Улсын цагаар 00.00 UTC /орон нутгийн 08.00/ цагаас ашиглаж эхэлсэнтэй холбоотой “EASY BUSY 2030” үйл ажиллагааг зохион байгуулав.  


Энэ үеэр ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “Хил хязгааргүй нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах үүднээс тээврийн салбарт олон шинэчлэл, зорилт тавьсан. Шинэ сэргэлтийн бодлого, Алсын хараа-2050 бодлогын баримт бичгийн хүрээнд агаарын орон зайн шинэ зохион байгуулалт хийж, агаарын зам ашиглалтыг сайжруулж, аюулгүй, ая тухтай зорчих боломж бүрдүүлэхээр зорьсны нэг хэсэг нь ийнхүү биелж байгаа-г тэмдэглэлээ.


Агаарын зайд ашиглах замаа шинэчилснээр Олон Улсын иргэний нисэхийн байгууллага/ICAO/-ын шаардлагын дагуу дээд, доод агаарын замыг нэгтгэн, уламжлалт болон үзүүлэлтэд тулгуурласан агаарын замтай болж байна. Ингэснээр үндсэн чиглэлд 33 чиг шулуун агаарын замтай болж байна. Мөн үзүүлэлтэд тулгуурласан 10 зам дээр нэмж агаарын хаалгаас хаалга чиглэлтэй чиг шулуун 6 зам тогтоож, нийт 16 RNAV5 ангиллын агаарын замтай болсноор тээвэрлэгчдэд илүү олон, аюулгүй, үр ашигтай чиглэлийг бий болгожээ.



Мөн нислэгийн хөдөлгөөний удирдлагын сектор зохион байгуулалтыг шинэчилж, 6 секторын 2 нь болох Алтай, Баян салбарын техник, тоног төхөөрөмжийг шинэчилж, “Баян” салбарыг нислэгийн хөдөлгөөний ажиглалтын удирдлагад шилжүүлсэн байна. Эдгээр өөрчлөлт нь GANP буюу дэлхийн агаарын навигацийн төлөвлөгөөний хүрээнд Ази номхон далайн бүсийн орнуудад хэрэгжүүлж буй SEAMLESS ATM PLAN-ний агаарын зай маршрутын үзүүлэлт шаардлагыг шинэчлэх төлөвлөлттэй уялдуулан ИНЕГ-аас системтэй хийж буй томоохон ажлын нэг юм. Ингэснээр Монгол Улсын агаарын замын 80 хувийг шинэчилж байна.


Монгол Улс агаарын зайн багтаамж, үр ашгийг сайжруулснаар 2030 он гэхэд нислэгийн тоог жилд 500 мянгад хүргэж, агаарын навигаци, нисэх буудлын үйлчилгээний орлого нэмэгдэнэ. Агаарын навигацийн үйлчилгээ нь Олон улсын иргэний нисэхийн байгууллагын бодлого, чиг хандлагын дагуу технологид суурилан хөгжиж, бүс нутагтаа тэргүүлэгч улс орнын түвшинд хүрэх аж. Мөн агаарын тээвэрлэгчдийн олон улсад өрсөлдөх чадвар дээшилж, гадаад ертөнцтэй шууд холбогдох сүлжээг өргөжүүлж, Монгол Улсын гадаад харилцаа, худалдаа идэвхжинэ гэж ЗТХЯ мэдээллээ. 


foto
Нийтлэгч:

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Торгууль, төлбөр, татвараа төлөөгүй, оношилгоонд ороогүй бол 2024.01.08-наас эхлэн хөдөлгөөнд оруулахгүй

Хотын дарга Х.Нямбаатар ажлаа аваад 70 хонож байна. ХЗДХ-ийн сайдаас хотын дарга болсон тэрээр Нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг өргөн барь

Геодези, зураг зүйн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Геодези, зураг зүйн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэсэн байна.Монгол Улсад газрын харилцааны эрх зүйн орчныг шинэчлэх ажил үргэлжилж ба

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан боллоо

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Их суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн талаарх зохицуулалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тух