loader
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрнэ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрнэ

Өнөө маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шууран, ихэнх нутгаар хүйтрэхийг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа.

Аравдугаар сарын 20-ны 20:00 цаг хүртэл ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Өнөө шөнө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, маргааш өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи шөнөдөө нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс, өдөртөө ихэнх нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 7-12 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг болон Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн хононо.

Бусад нутгаар 0-5 градус дулаан, өдөртөө ихэнх нутгаар сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 15-20 градус, Их нууруудын хотгор болон Дорнодын тал нутгаар 9-14 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

Улаанбаатарт маргааш өдөртөө цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0-2 градус , өдөртөө сэрүүсэж 4-6 градус дулаан.

Багануур орчмоор өдөртөө ялимгүй хур тунадас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө сэрүүсэж 5-7 градус дулаан байна.

Тэрэлж орчмоор өнөө шөнөдөө ялимгүй хур тунадас, өдөртөө цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө сэрүүсэж 4-6 градус дулаан.

 

Эх сурвалж: ЦУОШГ

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Ховд аймгийн Дарви суманд 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Энэ сарын 8-ны өдрийн 02:06 цагт Ховд аймгийн Дарви сумын Мөрөн багийн “Нарны нуруу” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 220 км-т, сумын төвөөс баруун зүгт 19 км-т, Ө-46°58’48.0”, У-93°22’12.0

Кабулын сүмд дэлбэрэлт болж, 5 хүн амь үрэгджээ

Афганистаны нийслэл дэх лалын сүмд Лхагва гаригийн орой дэлбэрэлт болж, таван хүн амиа алджээ. Мөн энэ өдөр хойд нутгийн Мазари-Шариф хотод зорчигч тээврийн хэрэгсэлд олон тооны дэлбэрэлт болсон байна

Иргэний үнэмлэх дээрээс регистрийн дугаар, гэрийн хаяг хасагдаж байна

Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аас энэ оны зургаадугаар сард баталсан.Ингэснээр хувь хүний мэдээллийн нууцлалыг хадгалах, иргэний регистрийн дугаар,