loader
Ахмадын дөрвөн төрөлт тэмцээн болж байна

Ахмадын дөрвөн төрөлт тэмцээн болж байна

Олон улсын болон Монголын ахмадын баярын өдөрт зориулсан дөрвөн төрөлт спорт наадам энэ өдрүүдэд болж байгаа бөгөөд шатар, граунд гольф, ширээний теннис, софт волейболын төрөлд аваргаа шалгаруулж байна.
Өнөөдөр уг тэмцээний нээлтийн ёслол үеэр Биеийн тамир, спортын улсын хорооны Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат, Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга О.Баасан, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Монголын мастеруудын холбооны ерөнхийлөгч Ч.Наранбаатар тэргүүтэй хүмүүс оролцож, баг тамирчдад амжилт хүслээ. Энэ үеэр О.Баасан дарга “Биеийн тамир, спортын улсын хорооноос ахмад руугаа чиглэсэн олон талт арга хэмжээ зохион байгуулдаг. Тухайлбал, Олон улсын болон Монголын ахмадын баярын өдрийг тохиолдуулан дөрвөн төрөлт тэмцээн зохион байгуулахад БТСУХ-ны зүгээс 19 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ. Эрүүл чийрэг бие бялдартай иргэн байх их үйлсэд тань амжилт хүсэе” гэв. Энэ наадмыг отголж буй софт волейболын төрөлд 56 багийн 300 гаруй тамирчин өрсөлдөж байна.
Тэмцээнийг Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын ахмадын холбоо, Монголын мастеруудын хороо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тав дахь удаагийн арга хэмжээ энэ юм. Монголын ахмад тамирчдын хувьд тив, дэлхийн тавцанд олон гялалзсан амжилт байгуулснаас онцлоход хөнгөн атлетикийн ДАШТ-ээс хоёр алт, нэг мөнгөн медаль хүртсэн нь Цэрэндолгор юм.
foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ЗАСГИЙН ГАЗАР: Сайжруулсан шахмал түлшний түүхий эдийг түр хугацаанд авто замаар тээвэрлэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны долдугаар сарын 27-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. 10 мянган тонн дизель түлшний үнийн зөрүүг ургацын гүйцэтгэлээр олгоно Улсын хэмжээнд намр

“Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”нийт 403.9 сая ам.долларын орлого төвлөрүүлжээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны арванхоёрдугаар сарын 7-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Дэлгүүр орохдоо түр асаалттай орхисон автомашинаас 3 сая төгрөг хулгайлжээ

Цагдаагийн байгууллагад өчигдөр /2023.02.02/ 17:10 цагийн орчимд "Орхон аймгийн нутаг дэвсгэрт дэлгүүрийн гадна асаалттай орхисон тээврийн хэрэгслээс бэлэн мөнгө хулгайд алдсан” гэх дуудлага, мэдээлэл