loader
С.Энхболд сайд, НҮБ-ын ХАС-гийн Тэргүүн Др.Халид Шарифиг хүлээн авч уулзав

С.Энхболд сайд, НҮБ-ын ХАС-гийн Тэргүүн Др.Халид Шарифиг хүлээн авч уулзав

Эрүүл мэндийн сайд С.Энхболд өчигдөр НҮБ-ын Хүн амын сангийн Тэргүүн Др.Халид Шарифи болон холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзав.

 Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд НҮБ-ын Хүн амын сангийн шинээр томилогдсон Тэргүүн Др.Халид Шарифи болон холбогдох албаны хүмүүстэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэн ажлын амжилт хүслээ.




Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүн амын сантай хамтран улс орныг дэмжих 7 дахь хөтөлбөрөө хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламжинд хамтран ажилладаг гол түншлэгч нь тус байгууллага болохыг онцлон дурдаж, “Ковид-19” цар тахлын хүнд үед их дэмжлэг үзүүлж ажилласанд талархал илэрхийлэв. Тус байгууллагатай олон төслийг хамтран хэрэгжүүлж байгааг дурдан, тухайлбал эх нярайн тусламжинд зайн оношлогооны дэмжлэг үзүүлэх төслийг 2007 оноос эхлэн НҮБ-ын Хүн амын сан, Люксембургийн Засгийн газрын дэмжлэгтэй амжилттай хэрэгжүүлж байгаад нэн талархалтай байгаагаа цохон тэмдэглэв.                       

НҮБ-ын Хүн амын сангийн Тэргүүн Др.Халид Шарифи, Эрүүл мэндийн сайдтай уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлэн, “Ковид-19” цар тахлыг Монгол Улсын эрүүл мэндийн салбар эх нярайн нас баралт багатай амжилттай зохион байгуулалт сайтай даван туулж, ажилласанд онцлон баяр хүргэв.



Мөн Ховд, Баян-Өлгий, Дархан-Уул, Өмнөговь, Хэнтий, Хөвсгөл, Сүхбаатар зэрэг аймгийн эрүүл мэндийн төв, сумын эрүүл мэндийн төв, өрхийн эмнэлгүүдэд түүнийг энэ онд томилогдон ажиллахад “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын зорилтын хэрэгжилт, эх нярайн нас баралтыг үзүүлэлтүүд зарим аймагт аль хэдийн 2030 оны зорилтод хүрсэн байгааг онцлов. Үндэсний хэмжээнд энэ зорилтод хүрэх боломж ойрхон байгааг дурдаж НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн Зорилтууд, “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ыг хэрэгжүүлж, тавьсан зорилтуудад хүрэхэд хэрхэн хамтарч ажиллаж болох талаар саналаа танилцуулав.

Тэрбээр, Эрүүл мэндийн яам, НҮБ-ын ХАС-ын хамтарсан дараагийн шинэ төслийг эхлүүлэхэд 2 тал бэлэн болсныг дурдаад 2030 он гэхэд дэлхийн Тогтвортой Хөгжлийн Зорилтууд болон Тогтвортой хөгжлийн зорилтуудыг Монгол Улсад хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн тооцооллыг Үндэсний статискийн газартай хамтран судалгаа хийж байгаа бөгөөд үр дүнг Эрүүл мэндийн яам болон Сангийн яаманд мэдээлэх болсноо онцлов.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам болон холбогдох бусад байгууллагатай хамтран эх хүүхдийн эрүүл мэнд, анхан шатны түвшний бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлт, жендерийн эрх тэгш байдал зэрэгт илүү түлхүү хамтран ажиллах гэж байгаад нэн талархалтай байгаагаа онцлов.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Бүтээлч багшийн нэрэмжит уралдаан цар хүрээгээ тэлсээр байна

Жил бүр уламжлал болон зохиогддог “Монгол улсын бүтээлч багш”, зураач О.Нацагдорж агсны нэрэмжит “Уранбийр- 3” хүүхдийн гар зургийн уралдааны дүн гарлаа. Энэ уралдаан нь Дундговь аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дотоод ертөнц, хүсэл мөрөөдлөө дүрслэн зурах, өөрийн үзэл бодлоо чөлөөтэй, бүтээлч байдлаар илэрхийлэх чадварыг дэмжих, авьяас сонирхлыг нээн хөгжүүлэх, говийн хүүхдүүдийн бүтээлийг олон нийтэд сурталчлан таниулан түгээн дэлгэрүүлэх зорилготой билээ. Уралдаанд нийт 571 бүтээл ирснээс бага насны ангилалд 321, дунд насны ангилалд 250 бүтээл ирснээс Мандалговь, Сайнцагаан, Дэрэн, Луус, Өндөршил сумын хүүхэд багачууд өргөнөөр оролцсон хэмээн зохион байгуулагчид ярьж байв. Уралдаанд шалгарсан 100 бүтээлээр үзэсгэлэн гаргаж шилдэг бүтээлийн эзэн хүүхдүүдийг нэрэмжит болон ивээн тэтгэгчдийн шагналаар урамшуулан шагналаа.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ 2023 ОНЫ АНХНЫ ХУРЛАА ХИЙЛЭЭ

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл 2023 оны анхны хурлаараа анхан шатны эрүүл мэндийн байгууллагын нэг иргэнээр тооцсон санхүүжилтийн гүйцэтгэлийн үнэлгээний талаар хэлэлцэж тогтоол гаргав.Үндэсн

Банк, ШТС-уудад иргэдийг ариун цэврийн өрөөгөөр хангах мэдэгдэл хүргүүлжээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хэрэглэгчдээс ирсэн гомдол мэдээллийн дагуу банк болон жижиглэнгийн шатахуун түгээх газруудад иргэдийг ариун цэврийн өрөөгөөр хангах мэдэгдлийг өнгөрсөн 7