loader
"Цэргийн ралли-2022" тэмцээнд Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчид оролцоно

"Цэргийн ралли-2022" тэмцээнд Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчид оролцоно

"Цэргийн ралли-2022" тэмцээний нэгдүгээр шат буюу “Нэг бүрийн уралдаан” Увс аймгийн Улаангом хотын нутагт 8 дугаар сарын 15-ны өдөр явагдана.

Харин 2 дугаар шат буюу “Нэхэн хөөх уралдаан”, 3 дугаар шат буюу “Багийн уралдаан”, 4 дүгээр шат буюу “Буудлага”-ын тэмцээнүүд ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын нийслэл Кызыл хотноо 8 дугаар сарын 17-ноос 21-нд хоёр улс дамжин зохион байгуулах юм.


Тус тэмцээнд урьдчилсан байдлаар Монгол, ОХУ, Беларусь, Узбекистан зэрэг орны баг тамирчид оролцохоо албан ёсоор мэдэгдээд байна.




Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчид нь Зэвсэгт хүчний 011, 089, 186 дугаар ангиудаас шалгарсан шилдэг офицер, ахлагч нараас бүрдсэн бөгөөд баг, тамирчдын бэлтгэл эрчимтэй явагдаж байгаа мэдээг ахлах дэслэгч Д.Бямбабаяр мэдээллээ.

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас "Олон улсын цэргийн наадам”-ыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд уг наадмын хүрээнд явагддаг "Танкийн биатлон", "Цэргийн ралли", "Мэргэн буудагчийн зааг", "Цэргийн хээрийн гал тогоо" "Инженерийн томьёолол" зэрэг олон улсын уралдаан тэмцээнд манай улсын Зэвсэгт хүчний баг, тамирчид амжилттай оролцсоор ирсэн юм.

 Энэхүү наадмын хүрээнд явагддаг “Цэргийн ралли-2022” олон улсын цэргийн мэргэжлийн тэмцээнд Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчид хоёр дахь удаагаа оролцохоор Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн байрлалд ийнхүү бэлтгэлээ хангаж байна.

Өнгөрсөн жилийн 8 улс оролцсон энэ тэмцээнд Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчид анх удаагаа оролцож 3 алт, 2 хүрэл медаль хүртсэн юм.



foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Хувьцаат компаниудын зэрэглэлийг өөрчилжээ

Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй зарим компанийн арилжааны зэрэглэлд өөрчлөлт оруулжээ. Тодруулбал, I зэрэглэлд байдаг “Баянгол зочид буудал”, “Хөвсгөл Алтан дуулга” компаниудын зэрэглэлийг бууруу

Дэлхийн банкны төлөөлөгчид СЗХ-нд зочлов

Дэлхийн банкнаас манай улсын банк, санхүүгийн салбарт хэрэгжүүлж буй “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл” нь санхүүгийн зах зээлийн эрх зүйн зохицуулалтын орчныг боловсронгуй болгох,

ШӨХТГ: Шатахууны үнэ бууна

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шатахууны үнэ буух боломжтой талаар мэдээлжээ.Тус байгууллагаас "ОХУ-ын Роснефть компаниас энэ сард манай улсад нийлүүлэх А-80, Аи-95, Аи-98 автобензиний и