loader
Нийслэлд энэ онд аялал жуулчлалын 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

Нийслэлд энэ онд аялал жуулчлалын 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотын онцлог бүхий аялал жуулчлалыг хөгжүүлж, зорин ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх, жуулчдын ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд нийслэлийн Аялал жуулчлалын газраас 2026 онд Улаанбаатар хотод аялал жуулчлалын 19 арга хэмжээг зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхоод байна. Монгол Улсад 2026 оны есдүгээр сарын 1-ний байдлаар нийт 737,338 жуулчин ирсэн нь өмнөх оны мөн үеэс 258,886 жуулчнаар буюу 54.1 хувиар өссөн үзүүлэлт боллоо. Харин Улаанбаатар хотод 2026 оны жилийн эцсийн байдлаар 630 мянган жуулчин хүлээн авах төлөвтэй байгаа юм. Нийт жуулчдын 60-70 хувь нь Улаанбаатар хотоор дайран өнгөрч байгаа бөгөөд энэ жил шууд нийслэгтэй хотуудын тоо нэмэгдсэн нь зорин ирэх жуулчдын тоонд нөлөөлсөн. Тухайлбал, БНХАУ-ын анхны хувийн агаарын тээврийн компаниудын нэг болох “Spring Airlines” Улаанбаатар–Шанхай чиглэлийн шууд нислэг, Бүгд Найрамдах Казахстан Улсын “Скат эйрлайнс” компани Астана-Улаанбаатар чиглэлд шууд нислэгтэй болсон. Түүнчлэн “Хүннү Эйр” компани есдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн Улаанбаатар-Дели чиглэлд тогтмол нислэг үйлдэхээр болсон. Нийслэлээс 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан дээрх арга хэмжээнүүдэд 815 жижиг, дунд бизнес эрхлэгчдийг хамруулж,  13 тэрбум орчим төгрөгийн орлогыг иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд олсон байна.

Түүнчлэн “Дэлхийн Аялал жуулчлалын байгууллага"-ын 2026 оны эхний улирлын тайланд Монгол Улс:

"Ази номхон далайн бүс нутгийн хамгийн сайн үзүүлэлттэй улс" номинацид 39 хувийн үзүүлэлтээр 4-р байр;

Зарцуулалтын үзүүлэлтээр хамгийн сайн байгаа зах зээл номинацид 29 хувийн өсөлттэйгөөр 2-р байр;

Орлогын үзүүлэлтээр 27 хувийн өсөлттэй дүнгээр 3-р байр;

Хамгийн өндөр үзүүлэлттэй 20 улсын жагсаалтад 39 хувийн өсөлттэй дүнгээр 4-р байрт эрэмбэлэгдэж байна.

                                                 НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС



foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

УИХ-д дархлагдсан, ажилдаа ирдэггүй гишүүдийн нэрийг зарлана гэдгээ мэдэгдлээ.

УИХ дахь Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ УИХ-д дархлагдсан, ажилдаа ирдэггүй гишүүдийн нэрийг зарлана гэдгээ мэдэгдлээ.Тэрбээр "Төрийн бүх шатанд хариуцлагын асуудал маш

Хаврын мод тарих өдрүүд маргааш эхэлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5 болон 9 дүгээр сарын "Бямба, Ням" гарагуудыг "Тэрбум мод тарих үндэсний өдөр" болгон тэмдэглэдэг

Жайка -ын Монгол дахь төлөөлөгчийн газрын шинээр томилогдсон даргыг хүлээн авч уулзлаа .

Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал Японы Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (ЖАЙКА)-ийн Монгол дахь суурин төлөөлөгчөөр томилогдсон Танака Шиничиг хүлээн авч уулзлаа. Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал, Монголын татварын алба нь ЖАЙКА-тай 1998 оноос эхлэн 9 төслийг амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд 2020 оноос Татварын шинэ хуулийн хэрэгжилтийг хангах татварын албаны чадавхийг бэхжүүлэх төслийг хэрэгжүүлж байна.