loader
А.Адъяасүрэн: Ичсэн хүн хүн ална гэгчээр тээврийн компани, бизнес эрхлэгчид рүү, сүүлдээ бүр жолооч нар руу дайрч эхэллээ

А.Адъяасүрэн: Ичсэн хүн хүн ална гэгчээр тээврийн компани, бизнес эрхлэгчид рүү, сүүлдээ бүр жолооч нар руу дайрч эхэллээ

"Би 40,000 жолооч бэлтгэсэн, 2,000 мэргэжилтэй ажилтныг ажлын байраар хангасан. Би ажил олгогч эмэгтэй. Эрх баригчид хулгай луйвраа нуухын тулд яагаад сөрөг хүчин рүүгээ дайрах ёстой юм бэ. Ичсэн хүн хүн ална гэгчээр тээврийн компани руу, бизнес эрхлэгчид рүү, бүр сүүлдээ жолооч нар руу дайрч эхэллээ. Та нар байдлыг харж байгаа байх. Сүүлийн зургаан жил хэн засаг барьсан бэ, хэнд эрх мэдэл байсан юм бэ, хэнд тамга байсан юм бэ. 

Би шалгуулахад бэлэн байгаа. Улс төрд орсон цагаас хойш намайг маш олон гүтгэлэг дагаж явсан. Энэ бүрийг УИХ-ын гишүүний хувьд, улстөрч хүний хувьд миний сонгосон зам гэж бодоод өдийг хүртэл чимээгүй явсан. Түүнээс биш хулгай луйвар хийсэндээ зугтаж, чимээгүй яваагүй. Үнэнийг дэнслэх ёстой. Цаг хугацаа бүгдийг шүүдэг.

2020 оны тавдугаар сарын 6-нд УИХ-ын сонгуульд өрсөлдөж эхлэх үед намайг хууль хяналтын байгууллагаас шалгасан. Харин УИХ-ын гишүүн болсноос хойш зөндөө гүтгэлэг явсан" гэлээ. 

Түүнчлэн өөрийн эрхэлдэг бизнесийнхээ талаар "Монгол Улсын тээврийн салбарт 20,000 жолооч 450 орчим нүүрс тээврийн компанийн үйл ажиллагаа явуулдаг. Тэдний нэг нь би байсан. Би нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг байсан, хэзээ ч нууж байгаагүй. Гэхдээ нүүрс тээврийн компаниуд хулгай хийх, гаалиар нүүрс гаргах ямар ч эрх мэдэл байхгүй. Улсын хил гаалиар яаж гарах вэ, БНХАУ-ын хил гаалийг аргална гэж байхгүй шүү дээ" гэлээ.

Мөн дээрх хэрэгт холбогдоод буй УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ "Миний хувьд бүх зүйл нээлттэй. Бүгдээрээ л нээлттэй байх хэрэгтэй. Монголын Хөрөнгийн Бирж дээрх компаниудын ногдог ашгийг жагсааж үзвэл Тавантолгой ХК нэгдүгээрт явдаг.

1991 оны хуулиар 2,300 орчим хувьцаа эзэмшигчтэй энэ компанид Бүрэн эрхт төлөөлөгч томилсон нь Монгол Улсын эдийн засаг хүндэрсэн энэ үед гадна, дотнын хөрөнгө оруулагчдыг үргээж цочроосон эвгүй арга хэмжээ байж магадгүй" гэв.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Нийслэлд цэцэрлэгийн бүртгэлийг гурван үе шаттайгаар гурван сарын турш зохион байгуулна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл сонсов.

20 НАСТАЙ, ХОРТ ХАВДАРТАЙГАА ТЭМЦЭЖ БАЙГАА Б.БИЛГҮҮН ХҮҮД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЦГЭЭЕ

Монгол Улсын мэдээллийн технологийн салбарт ихийг бүтээж хийх чин хүсэл сонирхолтой, өсвөр наснаасаа үндэсний хэмжээний томоохон төслүүдийг олон нийтэд хүргэх, мэдээллийн технологийн үйлчилгээгээр хангах ажлуудад зүрх сэтгэл, оюун ухаанаа зориулсан Б.Билгүүн хүү цусны хорт хавдар өвчний улмаас шаналж, Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй болоод байна.

Завхан аймгийн нутагт гарсан түймэр ОХУ-ын нутаг дэвсгэрт тархан шатжээ

Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрынхан болон тойргийн сумын Гал түймэр унтраах, аврах анги, хилийн цэргийн ангийн төлөөлөл тэргүүтэй 324 гаруй хүн түймрийг унтраахаар ажиллаж байна.