loader
Цагаан сараар 50, 100 мянгатын дэвсгэрт гүйлгээнд гаргана гэдэг ТАШАА МЭДЭЭЛЭЛ

Цагаан сараар 50, 100 мянгатын дэвсгэрт гүйлгээнд гаргана гэдэг ТАШАА МЭДЭЭЛЭЛ

Монголбанкнаас мэдэгдэл гаргажээ. Үүнд “Сүүлийн үед нийгмийн цахим сүлжээ болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монголбанк 50,000-т, 100,000-тын дэвсгэртийг Цагаан сарын үеэр гүйлгээнд гаргах гэж байна гэсэн ташаа мэдээлэл тархаж байна.

Монголбанк нь үндэсний мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах, гүйлгээнээс татах замаар гүйлгээнд байгаа мөнгөн тэмдэгтийн зохистой бүтцийг хангах, мөнгөн тэмдэгт шинээр үйлдвэрлэж нөөцийг нь бий болгох, хадгалах, тээвэрлэх үндсэн үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл” баримт бичигт Монгол Улсын гүйлгээнд хүчин төгөлдөр ашиглаж буй мөнгөн тэмдэгтийн эдийн засгийн үр ашиг бүхий зохистой бүтцийн талаар тооцоо судалгааг хийж үр дүнг нь УИХ-д танилцуулах үүрэг өгөгдсөн байгаа билээ.

Үүнийг цахим сүлжээ болон зарим мэдээллийн хэрэгслээр гуйвуулан бичиж байгаа тул иргэд, олон нийт мэргэжлийн байгууллагаас нь албан ёсоор мэдээлээгүй асуудлыг үнэн мэт хүлээн авч цааш дэвэргэхгүй байхад анхаарахыг хүсье” гэжээ

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Сармагчны цэцэг өвчний 6000 гаруй тохиолдол илэрчээ

Дэлхийн 58 улс оронд сармагчны цэцэг өвчний 6000 гаруй тохиолдол илрээд байгаагаас 80 гаруй хувь нь Европт бүртгэгдсэн талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдээллээ.ДЭМБ сармагчны цэцэг өв

Монголын эрэгтэй баг 35, эмэгтэй баг 15 дугаар байр эзлэв

Дэлхийн шатрын багийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох XXXXIV олимпиад 2022 оны 7 дугаар сарын 28-наас 8 дугаар 9-нд Энэтхэгийн Ченнай хотод болж өндөрлөв.Энэхүү 11 өрөг өрсөлдсөн дэлхийн шилдэг шата

“Халамжийн үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэн, шаталсан хэлбэрт шилжүүлэх шаардлагатай”

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн нийгмийн халамж, түүний эрх зүйн орчны талаар “Редакцын уулзалт”-аараа хэлэлцлээ.