loader
Сармагчны цэцэг өвчний 6000 гаруй тохиолдол илэрчээ

Сармагчны цэцэг өвчний 6000 гаруй тохиолдол илэрчээ

Дэлхийн 58 улс оронд сармагчны цэцэг өвчний 6000 гаруй тохиолдол илрээд байгаагаас 80 гаруй хувь нь Европт бүртгэгдсэн талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдээллээ.

ДЭМБ сармагчны цэцэг өвний тархалттай холбогдуулан олон улсын хэмжээнд онцгой байдал зарлах эсэх асуудлыг энэ сарын сүүлээр хэлэлцэх төлөвтэй байна гэж тус байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус цахим хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.

Дэлхий даяарх халдварын цар хүрээ, тархалтад миний бие санаа зовнисоор байна гэж тэрбээр хэлээд, тандалт судалгааны ажил хангалтгүй явагдаж байгаагийн улмаас олон тохиолдол албан ёсны тоон мэдээлэлд тусгагдахгүй байгааг сануулсан байна.

“Африкт эндемик болсон уг вирусээр халдварласан тохиолдолд ихэвчлэн хөнгөн, томуутай төстэй байдлаар өвчилдөг боловч арьс салст гэмтдэг. Халдвар энэ оны тавдугаар сараас эндемик бус улс орнуудад бүртгэгдэж эхэлсэн юм.

ДЭМБ-ын Европын бүсийн асуудал хариуцсан дарга, доктор Ханс Клюгийн мэдээлснээр, халдварын тохиолдлуудын дийлэнх нь 21-40 насны эрэгтэйчүүд байгаагийн дийлэнх нь ижил хүйстэн эрчүүд байна.

Гэхдээ гэр бүлийн гишүүд, эсрэг хүйстэндээ татагддаг хүмүүсийн дунд, мөн бэлгийн бус хавьтлын замаар, хүүхдүүдийн дунд халдвар дамжсан цөөн тооны тохиолдол байгааг тэрбээр нэмж хэлжээ. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

КОВИДООР ӨВЧИЛСӨН 12 ШИНЭ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭВ

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 12 тохиолдол шинээр батлагджээ.

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд ямар ажлууд хийж байна вэ?

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд одоогийн байдлаар сургууль, цэцэрлэгийн зориулалттай 25, хоёр давхар 10, цахилгаан болон евро-5 дизель хөдөлгүүртэй нийт 100 автобус орж иржээ.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монголд айлчлахаар хүрэлцэн ирлээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.БНХАУ-ын Төрийн з