Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүд өнөөдөр /2024.05.22/ Сонгуулийн ерөнхий хороонд гомдол гаргаж байгаа талаар мэдээллээ.
АН-ЫН ГИШҮҮН Д.СОСОРБАРАМ:
-Ардчилал буюу эрх чөлөөг Ардчилсан намаар нь устгах явдал гарч байна. Үүнийг гүйцэтгэж байгаа хүн нь Халтмаагийн Баттулга.
Элчин сайд асан Ц.СҮХБААТАР:
-Сонгуульд улс төрийн намыг төлөөлж нэр дэвшинэ гэдэг маш хариуцлагатай зүйл. Гэтэл энэ удаагийн сонгуульд АН-аас нэр дэвшсэн хүмүүсийг хараад маш их харамсч байна.
Олон улсад холимог тогтолцоогоор сонгууль явуулах тохиолдолд дөрвөн жилийн өмнө нэр дэвшигчдийг зарладаг.
Гэтэл өнөөдөр АН-аас нэр дэвшиж байгаа хүмүүсийн ихэнх нь сонгуулийн өмнө гарч ирсэн явдал гарлаа. Ямар үзэл, шалгуураар гарч ирж байгаа нь ойлгомжгүй. Нэг хүнд үнэнч зүтгэсэн хүмүүс цэвэр намынхаа төлөө явдаг хүмүүсийн өмнө нэрс нь орсон нь хуйвалдаан гэж харж байна.
Сэтгэгдэл үлдээх