loader
АН: Манай 126 нэр дэвшигчийн 102 нь цоо шинэ хүмүүс гэв

АН: Манай 126 нэр дэвшигчийн 102 нь цоо шинэ хүмүүс гэв

Ардчилсан Намын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Намын дарга Л.Гантөмөр “Ардчилсан Нам ес дэх удаагийн Их хурлын сонгуульд оролцоход бэлэн байгаа. Бид дүрэм журмынхаа дагуу нэр дэвшигчдээ тодруулж, тавдугаар сарын 20-ны орой зарласан. 2016 онд АН бүсгүй ялагдаж, дөнгөн данган бүлэгтэй болсон. 2020 оны УИХ-ын, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд мөн л адил ялагдсан.  

Энэ удаагийн сонгуульд бол зөвхөн АН-ын сонгууль биш. Монголын ардчилал байх уу үгүй юу гэдгийг шийдэх сонгууль юм. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд манай намын удирдлагууд Монгол орноо 2-3 удаа бүтэн тойрч, бидний асуудал юунд байна вэ гэдгийг тодорхойлсон. Эдгээр асуудлыг шийдэх парламентыг сонгох сонгууль энэ удаагийнх юм. Монголын хамгийн том асуудал авлига юм. Авлигыг шийдэж чадах тэр бүрэлдэхүүнийг сонгоорой гэж АН-ын гишүүд санал гаргасан.  

Бид нэр дэвшигчдээ тодруулахдаа намын гишүүдээсээ дараа нь аймаг, дүүргийн намын хороодоосоо асуусан. Эцэст нь сонгон шалгаруулах хороо байгуулж тэндээ шийдсэн.

Тойрогт нэр дэвшигчдээ гаргаж ирэхдээ дөрвөн удаа судалгаа хийсэн. Тойрогт танигдсан байдал, шийдэл, ард түмний хүлээлт зэргийг харгалзсан. Жишээ нь, ялагдаагүй Ерөнхийлөгч гэж бидний үзэж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг дэвшүүлсэн. Монголд үйлдвэрлэл бий болгохгүй бол болохгүй гэдэг үүднээс үйлдвэрлэгч, инженерүүдийг дэвшүүлж байгаа. Хэлмэгдсэн Ерөнхий сайд гэж бид Н.Алтанхуягийг хэлдэг. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг дэвшүүлсэн. Ард түмэн шинэ залуу, нэр цэвэр улстөрчийг хүлээж байгаа. Энэ хүлээлтэд хариу болгож бид хуучин улстөрчид болон төр засагт ажиллаж байсан хүмүүсээ хойш нь суулгасан.

Манай 126 нэр дэвшигчийн 102 нь цоо шинэ хүмүүс.

Ингээд манай нам тавдугаар сарын 25-нд намын даргын гарын үсэгтэй нэр дэвшигчдийн нэрсээ СЕХ-нд хүргүүлсэн. Одоо СЕХ АН-аас нэр дэвшигчдийг бүртгэж авах процесс явагдаж байгаа.

АН-ын нэг л шийдвэр байгаа. Намын даргын явуулсан нэрс нэг л байгаа” гэв.

foto
Нийтлэгч:

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаан ОХУ-д болно

Москва, Улаанбаатар хоёр талын худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгдөг бөгөөд ээлжит хуралдаан энэ

УИХ-ын чуулганы танхимд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг заллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах тухай зарлигийг 2022 оны долдугаар сарын 11-ний өдөр гаргасан.

Төрийн, орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд шүгэл үлээх боломжийг бүрдүүлжээ

Сангийн сайд Б.Жавхлан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүллээУг хуулийн төсөлд хүний