loader
Төрийн, орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд шүгэл үлээх боломжийг бүрдүүлжээ

Төрийн, орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд шүгэл үлээх боломжийг бүрдүүлжээ

Сангийн сайд Б.Жавхлан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүллээ

Уг хуулийн төсөлд хүний оролцоог бууруулах, худалдан авах ажиллагааны нээлттэй, ил тод байдлын нэмэгдүүлэх, шуурхай хялбар тендер шалгаруулалт хийх, хариуцлагын тогтолцоог сайжруулах зэрэг зохицуулалтыг тусгасан байна. Тендер шалгаруулалтыг бүрэн цахимаар зохион байгуулах, тендерт оролцогчийн мэдээллийг төрийн мэдээлэл солилцооны системээс ирүүлж буй мэдээлэлд үндэслэн үнэлэх зохицуулалтыг тусгажээ.

Худалдан авах ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлэх хүрээнд худалдан авах ажиллагааны төлөвлөх үе шатаас гэрээ дүгнэх хүртэл үе шатны мэдээллийг удирдах мэдээллийн нэгдсэн эх үүсвэрийг худалдан авах ажиллагааны цахим системд төвлөрүүлэн, хөгжүүлэх эрх зүйн үндсийг бий болгосон байна.

Түүнчлэн тендерт оролцогчоос өөрийн тендерийг нууцлан ирүүлсэн боломжтой тендерийн материалын хязгаарыг тодорхойлох, шалгарсан тендерт оролцогчийн ирүүлсэн материалыг ил тод болгохоос татгалзах тохиолдолд үүсэх эрх зүйн үр дагаврыг төсөлд тусгажээ. 

Мөн худалдан авах ажиллагааны ил тод байдлыг баталгаажуулж нээлттэй мэдээллийг нуун дарагдуулсан албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагыг нэг мөр журамлах, хууль тогтоомж зөрчигдсөн тохиолдолд буруутай этгээдэд хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгосон байна. Тухайлбал, олон нийтээс худалдан авах ажиллагаанд хяналт тавих механизм болох шүгэл үлээх боломжийг цахим системд бүрдүүлжээ.

Төрийн байгууллагад шаардлагатай жил бүр давтагддаг нийтлэг ажил, зөвлөхийн бус үйлчилгээг урт хугацаанд авах, барилга байгууламж, оффисын тоног төхөөрөмж, машин механизмын түрээслэх харилцааг боловсронгуй болгох, хэд хэдэн захиалагч хамтран хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг зохион байгуулах асуудлыг зохицуулах боломжтой болох юм Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Омикрон, ВА-4, ВА-5 хувилбарын тархалтаас урьдчилан сэргийлэх үүрэг өгөв

Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штаб өнөөдөр “Коронавируст халдварын Омикрон ВА.4, ВА.5 хувилбарын тархалтаас урьдчилан сэргийлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хуралдлаа. Хурлаар хо

Сураггүй болсон хүүг эрэн хайж байна

Энэ сарын 5-ны 19.00 цагийн орчим Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Буянт багт хүүхэд гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт 6 дугаар сарын 6-ны өдрийн 00.38 цаг

БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлалын үеэр шийдэгдсэн есөн чухал асуудал юу байв?

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-тэй 2022 оны 8 дугаар сарын 8-ны өдөр албан ёсны хэлэлцээ хийв.Гадаад харилцааны сайд нар Монгол, Хятадын